Гамшиг зарласнаас хойш утаа арилаагүй
2017-02-08

Гэрэл зургийг MPA.mn

 

Агаарын бохирдлыг бууруулах дэд хороо хуралдлаа. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах  чиглэлээр  ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийн талаар  холбогдох сайд нарын  сонслоо. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн хэрэгжилтий зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагч,  БОАЖ-ын сайд Д.Оюунхорол:

 

-Нийт 59 арга хэмжээ төлөвлөгдсөн. Эхний ээлжинд нийслэлийн гэр хорооллын шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн. Үүнтэй холбогдуулан иргэдэд дулаан халаалтын  танилцуулах үзэсгэлэн зохион байгууллаа. Үүнд агаар цэвэршүүлэгч, дулаан халаалтын тоног төхөөрөмжийг танилцуулсан. Хувийн хэвшлийн 45 аж ахуйн нэгжүүдтэй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзлаа. Улаанбаатар хотын гурван дүүрэгт дөрвөн байршилд дулаан халаагуурын технологи, бүтээгдэхүүнигй борлуулахаар болж байна. Бид үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төслийг хоёрдугаар сарын 20-ны дотор эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

 

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах цэгийг тогтооно. Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналтыг тогтоох юм. Үүний иргэний нийгмийн байгууллагатай хамтран идэвхтэн, байцаагч, байгаль хамгаалагч нар ажиллаж байгаа. Агаарын бохирдлын хор уршиг сөрөг нөлөөллийн талаар олон нийтэд бодит мэдээлэл өгч, зөв дадал хэвшилд чиглэсэн сургалт, танилцуулга, ухуулга сурталчилгаа хийлгэж байна.

 

ЭХ-ний сайд П.Ганхүү:

 

-Хийн болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, үнэ тарифыг бууруулах, нийслэлийн дулааны станцын нэгдсэн шугам сүлжээг өргөтгөх, Амгалан ДЦС-ын хүчин чадлыг бүрэн талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Нийслэлийн дулаан хангамжийн системийн найдвартай хэрэглээг хангах, төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй хэрэглэгчийг холбох, Амгалан ДЦС-ыг бүрэн хүчин чадлаар ажиллуулах талаар зохион байгуулалттай арга хэмжээг авч, горим тооцоог хийн ажиллаж байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байршлаж буй нийт 228 халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид горим тооцоог хийгээд байна. Дээрх халаалтын зуухыг буулгаснаар жилдээ 122 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах юм. Ингэснээр шинээр хэрэглэгчдэд шугам татах шаардлагатай юм.  Эхний ээлжинд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нутагт дахь 45 зуухыг буулгахаар төлөвлөж байна. Дээрх зуухнаас халаалт авч байсан хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанд холбоход 22 тэрбум төгрөг шаардагдана. Энэ хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар, Австрийн Засгийн газрын хамтарсан төслөөр хэрэгжүүлнэ. Халаалтын зуухыг буулгах 2018 он хүртэлх дунд шатанд Баянгол,  Сүхбаатар дүүргийн 35 халаалтын зуухыг буулгана.

 

Гэр хорооллын нийт цахилгаан хэрэглэгчийн 75 хувь буюу 110 мянган хэрэглэгч хоёр тариф тоолууртай. Шөнийн цахилгааны тарифыг тэглэх шийдвэртэй холбогдуулан 108 мянган хэрэглэгч 100 хувь тарифаа хөнгөлүүлж, 38 мянган  хэрэглэгч 50 хувь хөнгөлжээ. Цаашид хоёр тарифт тоолуургүй 35 мянган хэрэглэгчийг хоёр тарифтай болгоно хэмээлээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж үг хэлэв.

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат :

 

-Уурын зуухыг цаашид ашиглахгүй, хориглож байгаа нь маш зүйтэй.  Нам даралтын зуухнууд олгойдсон хар утаа гарган агаарыг бохирдуулж байгаа. Эцсийн байдлаар агаарыг яаж цэвэршүүлэх тал дээр санал байна. Гэр хорооллын нүхэн жорлонгийн асуудал байна. Агаар хөрс ус гэдэг бол нэг л сэдэв.  Олон зуун мянган айлын ялгадсаар газ хийж, эргэж ашиглах хэрэгтэй. Гэр хорооллын нүхэн жорлонг бетондоод, хөрсөндөө алдахгүй эргүүлж авч байх хэрэгтэй. 150-200 айлын дунд газ үйлдвэрлэдэг төхөөрөмжийг олон улсын жишгээр тавьж болохоор харагдаад байна.

 

ЭХ-ний сайд П.Ганхүү:

 

-Гэр хорооллын агаарын бохирдлыг хийгээр шийдэх боломжтой гэж үзэж байна. Эрчим хүчний хуулин дээрээ эрхзүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Монгол орны хувьд нүүрсний баялаг нөөцтэй. Гэр хорооллын бохирыг ашиглаж, газ үйлдвэрлэх талаар одоогоор судалгаа байхгүй.

 

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Батбаясгалан:

 

-Гэр хорооллын бүсэд 218 мянган өрх бүртгэлтэй байдаг. Агаар орчны бохирдолтой холбогдуулан хамгийн том нөлөө үзүүлж байгаа нь нүхэн жорлон. Гэр хороолол дахь нэг айл өрхийн стандартыг цэгцлэхгүй бол гэр хороололд 1.1 сая тонн түүхий нүүрс хэрэглэж байна. Гэр хороолол буюу хувийн орон сууцанд амины орон сууц барих нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэхгүй бол  дулааны алдагдлын улмаас зөвхөн гэр хороололд 600 мянган тонн нүүрс хэрэглэдэг, үлдсэн хэсэг нь уурын зуух хэрэглэж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Хүн бүр өөр өөрсийн амбицаар яриад байхаар ажил урагшлахгүй. Гамшиг зарласнаас хойш утаа буураагүй. Утаа улстөр болчихсон. Хамгийн гол нь эдийн засгийн суурийг нь бүрдүүлж, иж бүрнээр нь хэрэгжүүлэх хэрэгтэй.

Shuud.mn
Сонин хачин
CHANCE@XXK:
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
2017-02-08
Туулай:
Мангар сайдаа эхлээд Гандангаас эхэл дараадана салхиний дээрээс нь малаа
2017-02-08
Зочин:
Yarisaar ,tulublusuur baital dulaarch utaa bagadna biz Tvvniig kharin utaa bagasakh ajliin vr dvn gej khelvvzei
2017-02-08