Д.Нарансүх: Хар тугалга хүний биед байх ёсгүй хортой элемент
2017-02-09

Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй бүс буюу СХД-ийн Баянхошуу орчимд амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж 15.9-22.6 микрограмм байгааг мэргэжилтнүүд тогтоожээ. Энэ талаар АШУҮИС Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор​ Д.Нарансүхээс тодрууллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Баянхошууны хүүхдүүдийн цусанд хар тугалга их байна гэхээр энэ метал элемент агаарын бохирдлоос үүдэлтэй гэсэн үг үү?

 

-Хар тугалга 100 хувь агаарын бохирдлоос болоод ихэссэн гэж дүгнэж болохгүй. Илүү өргөн судалж, агаарын бохирдлоос шалтгаалж байгаа эсэхиийг тогтоох шаардлагатай. Хар тугалга нь ихэвчлэн агаарын бохирдлоос үүдэлтэй ч байдаг ч амьдрах орчин нөхцөл, ундны ус, хүнснээс шалтгаалдаг.

 

-Тэгвэл Баянхошууны хүүхдүүдээс ихээр илэрсэн шалтгаан нь юу бол?

 

-Налайх, Багануурын нүүрсний үнсний үлдэгдэлээс хар тугалга нэлээд хэмжээгээр тодорхойлогдсон байдаг. Сайжруулсан зуух болон энгийн зууханд шатаасан нүүрс хатуулга агуулж байна. Нүүрсийг шатаахад түүнд агуулагдаж байсан хортой элементүүд агаарт дэгдэнэ. Агаарт дэгдсэн хортой элемент буюу хар тугалга хүний амьсгалын замаар нэвтрэх нөхцөл бий болсон гэсэн үг.

 

-Хар тугалга хүний биед байх ёсгүй хортой элемент. Гэтэл 22 микрограммд хүрчихсэн байгаа нь ноцтой үзэгдэл үү?

 

-Олон улсын байгууллагын зөвлөмжид хүүхдийн цусан дахь хар тугалга 45 микрограммаас их болсон тохиолдолд хор саармагжуулах эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн байдаг. Тиймээс 22 микрограмм гэдэг нь хор тайлах эмчилгээ хийх шаардлагагүй. Харин шинжилгээ хийлгэснээс хойш таван сарын дараа дахин шинжлүүлэх ёстой. Нэмэгдсэн байвал эх үүсвэрийг анхаарч, хордлого тайлах эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэхийг шийдэх ёстой.

 

-Манайд хар тугалгын хордлого тайлах эмчилгээ хийдэг үү?

 

-Цэргийн клиникийн төв коспиталь  дахь хордлогын төв болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хордлог тайлах төв дээр эмчилгээ хийх боломжтой.

 

-Хар тугалга хүний биед удаан хугацаагаар хуритлагддаг. Улмаар жирэмсэн эмэгтэйн урагт нөлөөлдөг гэсэн үү?

 

-Хар тугалга нь хүний яс зэрэг кальци агуулсан эд эрхтэнд 10-15 жил хуримтлагддаг. Хар тугалгын хордлогод өртсөн бол богино хугацаанд буюу 1 жилийн хугацаанд хүний биеэс бүрэн гадагшилдаггүй.

 

-Хар тугалгын агууламжийг нэмэгдүүлэхгүйн тулд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 

-Юун түрүүнд хүүхдийг шим тэжээлтэй хүнсээр хооллох нь чухал. Мөн хар тугалга агуулсан тоглоом, будаг зэргийг ашиглахгүй эх үүсвэрийг нь үгүй болгох хэрэгтэй. Түүнчлэн усан дахь хар тугалгын хэмжээг хянах, хоол хүнсэн дэх бохирдлын хэмжээг тодорхойлох шаардлагатай.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Gaaliin baitshagch nar Chin awilga awaad YU Ch hamaagui oruuldgiin bilee sh dee
2017-02-09
Zochin:
Bauanhoshuund ih bgaa in 1 r t Ger horoolloos Salahgui bol Busad ni uhehiin bna mun naimaachdaas bolj neg heseg ni. Uheh yum bna
2017-02-09
Зочин:
Ойлгомжтой. Зөвхөн агаараас болоод байгаа юм биш гэдэг нь үнэн. Хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн тоглоом, бичгийн хэрэгсэл гээд хүүхдэд ойр бүх юмнаас нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэт өндөр хар тугалга илэрдэг. Тийм дээ ч АНУ, Япон зэрэг олон орон Хятадын дээрх бүтээгдэхүүнүүдийг импортлохыг хориглодог. Нуугаад яахав. Баянхошуу орчимд амьдралын түвшин доогуур байдаг нь үнэн. Зөвхөн Баянхошуугаар зогсохгүй Хятадын дээрх бүтээгдэхүүнд хэрэглэж буй бүх хүүхдэд хар тугалга ижилхэн л илрэх ёстой. Нялх хүүхдийн амандаа зуудаг резинэн тоглоомноос хүртэл хар тугалга илэрдэг юм билээ. Гэтэл манай гаалийн лаборатори тэр бүхнийг шинжилж чаддаг билүү???
2017-02-09