Осама Бин Ладений холбоотнуудыг устгажээ
2017-02-09

 

АНУ-ын сөнөөгч онгоцууд өчигдөр Сирийн Иблиб хотноо агаараас цохилт өгсөн талаар Пентагоны хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

Уг тусгай цэргийн ажиллагааны үеэр алан хядах “Аль Кайди” бүлэглэлийн толгойлогч асан Осама Бин Ладений холбоотон болох 11 террористыг устгасан гэнэ. Тэд Бин Ладентэй ойр холбоотой байсан бөгөөд түүнийг нас барсаны дараахан АНУ-ыг заналхийлж байжээ.

 

Абу Хаи аль Масри гэгч цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан гэнэ. Тэрээр “Аль Кайди” бүлэглэлийн толгойлогч байсан юм. Мөн тэрээр 1980-1990 онд Афганистанд “Аль Кайди” бүлэглэлийн шинэ гишүүдийг бэлтгэдэг цэргийн баазыг тэргүүлдэг байжээ.

 

Осама Бин Ладен 2011 онд АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Обамагийн гар хөлүүд буухаасаа өмнө тэжээвэр нохойнуудаа агнаж эхэллээ.
2017-02-12
ИРГЭН:
САЙН БАЙНА.АЛАН ХЯДАГЧДЫН ГЭР БҮЛИЙГ МӨН ХОРИХГҮЙ БОЛ УСТАХГҮЙ ШҮҮ
2017-02-09