Үнэгүй эмийг саадгүй олгох ёстой
2017-02-09

 

Засгийн газраас тав хүртэлх насны хүүхдийн дунд ханиад томууны өвчлөл их байгаатай холбогдуулан уг өвчний үед хэрэглэх эм бэлдмэлийг хөнгөлөлттэй үнээр олгох шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайдын тушаал гаргаж, энэ сарын 7-ны өдрөөс эхлэн 10 нэр төрлийн эм бэлдмэлийг эрүүл мэндийн даатгалаар үнэгүй олгохоор болсон. Засгийн газрын шийдвэр, Сайдын тушаал “хөрсөн” дээр хэрхэн бууж буйг бид өмнө нь http://www.shuud.mn/content/read/478493.htm сурвалжилсан.

 

Сайдын тушаал нэгдүгээр сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Харин нэгдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар зарим эмийн сангууд  “Даатгалын санхүүжилт орж ирээгүй байна. Энэ сарын 20-наас үнэгүй эмийг олгож эхэлнэ” гэх тайлбарыг өгч байсан. Мөн эмийн санч  нар үнэгүй олгох 10 нэр төрлийн эм бэлдмэл  ховор бий гэдгийг хэлж байсан юм. Энэ талаар албаны хүмүүсээс тодрууллаа.

 

Үнэгүй эмийн даатгалын санхүүжилтийн талаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Энхбат “Эцэг эхчүүд 0-5 насны хүүхэд нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тохиолдолд өрхийн эмнэлэгтээ үзүүлээд жор бичүүлж авна. Уг жорыг үндэслэн эмийн сангууд үнэгүй эмийг саадгүй олгох юм. Харин иргэдийн бичүүлж ирсэн жорыг эмийн сангууд эрүүл мэндийн даатгалын байгууллагаар хянуулаад сар бүрийн 31-нээс өмнө санхүүжилтээ авах юм. Өнөөдрийн байдлаар нийтдээ Нийслэлийн хэмжээнд даатгалаар үйлчилж байгаа 318 эмийн сангийн нэг, хоёрдугаар сарын санхүүжилтийн 70 хувийг шилжүүлээд байгаа” хэмээв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэгэхээр үнэгүй эм олгох 808 эмийн сан өрхийн эмчээр жор бичүүлж очсон аль ч иргэнд санхүүжилт орж ирээгүй гэдэг тайлбарыг хэлж, хоосон буцаах учиргүй юм байна. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс нийт эмийн сангийн төсвийг даатгалын сангаас нэмэгдүүлж өгсөн тухай мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал нэгдүгээр сард нийтдээ 1.9 сая төгрөгийн төсөвтэй байсан эмийн сангийн орлогыг хоёрдугаар сард 2.9 тэрбум болгон сарын хувиарыг  нэмэгдүүлсэн байна.

 

Эмийн сангуудад үнэгүй олгох эмийн нөөц ховор байгааг бид өмнөх сурвалжлагаар http://www.shuud.mn/content/read/478493.htm мэдээлсэн. Энэ талаар “Монос”-ын Улаанбаатар дахь эмийн сангийн эрхлэгч Б.Даариймаа “Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа “Монос”-ын 66 эмийн сангууд 0-5 хүртэлх насны бүх хүүхдэд үнэгүй олгох бүх эмээр үйлчилж байгаа” хэмээсэн юм.

 

0-5 хүртэлх насны хүүхдэд үнэгүй эм олгох Засгийн газрын шийдвэр, Эрүүл мэндийн сайдын тушаал гуравдугаар сарын 1 хүртэл хэрэгжих юм. Шийдвэр хэрэгжиж эхэлсэн сарын хугацаанд 29 мянга 400 хүүхдэд 452 сая төгрөгийн эмийг Нийгмийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлөлттэйгээр олгожээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
m,m ,m:
naad unegui ym gesen setgexuigee bolioch
2017-02-10