Цагдаа нарын цалинг хязгаарлах шаардлагагүй
2017-02-09

УИХ-ын чуулганы хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Нямдорж “Цагдаа нарын цалинг хязгаарлах шаардлагагүй гэж бодож байна. Цагдаа нар хамгийн хүнд хүчир ажилд л зүтгэж байдаг. Гэтэл цалин нь нэг сая төгрөг ч хүрэхгүй. Шүүх, прокурорын цалинтай тэднийг зүйрлэх аргагүй” гэсэн бол гишүүн Л.Болд “Ц.Нямдорж даргатай санал нэг байна. Цагдаа нарын нийгмийн асуудлыг сайн тусгах ёстой. Энэ хуулиар цагдаад улс төрд ашиглаж болохгүй шүү. Өнөөдөр Хан-Уул дүүрэгт ИТХ-ын даргыг сонгох сонгууль явагдах гэж байна. Гэтэл хурлын товыг цагдаа ирээд зогсоож байгаа юм. Ийм үзэгдэл байж болохгүй. Үүнийг таслан зогсоох ёстой” гэсэн юм.

 

 Мөн УИХ-ын дарга М.Энхболд  “Цагдаагийн генерал гэж хэрэггүй. Дараагаар нь тагнуулын генерал гээд гараад ирнэ. Салбарын генералтай болох жишгийг Монголд тавьж байна” хэмээн хэлэв.

 

Ингээд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Гишүүдийн 93.9 хувийн саналаар Цагдаагийн албаны тухай хуулийг баталлаа.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин