Белла Хадид: Адрина Лима бол урлагийн бүтээл
2017-02-09

Америкийн супермодель Белла Хадид “ELLE” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Эгч дүү Хадид нар загварын ертөнцийг доргиож байна. Та хоёрын гоо үзэсгэлэн олны анхаарлыг татаж байна. Хэдхэн жилийн өмнө та хоёрыг тийм ч олон хүн танихгүй байсан. Харин одоо та хоёрыг маш олон хүн таньдаг болсон. Энэ бүх өөрчлөлт таалагдаж байна уу?

 

-Тийм ээ. Маш их таалагдаж байна. Эгч бид ганцхан насны зөрүүтэй болохоор их дотно өссөн. Хоёулаа 7, 8 настай байхдаа ирээдүйд хэн болохоо шийдчихсэн байсан. Сонирхолтой нь бид хоёр нэг сонирхолтой байсан юм. Хоёулаа модель болохыг хүссэн. /Беллагийн эгч бол модель Жижи Хадид юм/. Ээждээ энэ тухайгаа хэлэхэд тэр их баярлаж эгч бид хоёрыг хамтад нь загварын дугуйланд явуулсан. Мөрөөдөл минь ингэж л биелсэн. Мэдээж хэрэг энэ өндөрлөгт хүрэхийн тулд их хөдөлмөрлөсөн. Амархан зүйл гэж байхгүй. Эгч 15 нас, би 14 настай байхдаа анхны гэрээгээ байгуулж, олон улсын зэрэглэлтэй загварын тайзнаа анх удаагаа гарч байлаа. Өчигдөр мэт санагдаж байна. Хэрвээ ээж минь биднийг дэмжээгүй байсан бол бид хаана байхаа сайн мэдэхгүй.

 

-Бяцхан Белла ирээдүйгийн талаар хэрхэн төсөөлдөг байв?

 

-Би ирээдүйгийн талаар их сайхнаар төсөөлдөг байсан. Тийм ээ миний төсөөлж байсан бүхэн биелсэн. 100 хувь биелээгүй ч 70-80 хувьтай биелсэн. Хамгийн гол нь хүмүүс намайг танихаас илүүтэй алдартай брэндүүд надтай гэрээ байгуулж байна гэдэг чинь маш том амжилт. Хүүхэд байхдаа шилэн хоргоны цаанаас хардаг байсан брэндийн цүнхээ бариад сурталчилна гэдэг гайхалтай хэрэг.

 

-Мэдээж хэрэг охин брэндийн бүтээгдэхүүнд их дуртай?

 

-Тийм ээ. Үнэнгээ хэлэхэд би брэндийн бараа бүтээгдэхүүнд донтчихсон. Дуртай дэлгүүртээ орвол халаасанд байгаа бүх мөнгөөрөө гүйлгээ хийчихдэг. Гэхдээ энэ зангаа хаях гэж их хичээж байгаа.

 

-Модель хүн загварын өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй.

 

Тийм шүү. Чи хуурамч, жинхэнэ барааг ганц хараад л мэддэг байх хэрэгтэй. Мөн өмссөн хувцас, барьсан цүнхээ гэрэлтүүлэх чадвартай байх хэрэгтэй. Ямар ч цаг үед хувцсаа тохируулан өмсөх хэрэгтэй.

 

 

 

-Жижи та хоёр тийм ч төстэй биш. 

 

-Тийм шүү. Энэ үгийг их олон удаа сонссон. Эгч минь яг л барби шиг хөөрхөн. Харин би эсрэгээрээ. Миний арьсны өнгөтэй цайвар үс тохирдоггүй. Харин эгчид минь улаан үс ч сайхан зохидог.

 

-Оны өмнө зохион байгуулагдсан “Викториа Секрет”-ийн загварын шоунд оролцсон. Энэхүү гайхалтай шоунд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцаач?

 

-Эгч минь надад санал тавьсан юм. Хамтдаа Викториа Секрет”-ийн загварын шоунд оролцоё гэж. Би ч энэ саналыг хүлээн авч, шалгаруулалтад оролцсон. Азаар би тэнцсэн. Тэгээд л энэ гайхалтай шоуны нэг хэсэг болж чадсан. Мэдээж хэрэг эгчтэйгээ нэг тайзнаа алхах сайхан байсан. Хамгийн сайхан нь үзэгчийн суудал суугаа ээжийгээ харах илүү гайхалтай байсан.

 

-Дотуур хувцас өмсөөд алхах хэцүү байсан уу?

 

-Үгүй ээ. Надад тухтай байсан.

 

-Хамгийн дуртай моделийнхоо талаар?

 

-Адрина Лима. Тэр бол урлагийн бүтээл. Би түүн шиг болмоор байна.

 

 

-Шоуны үеэр дуучин “The Weeknd” та хоёр тайзнаа хамтдаа алхсан. Та хоёрыг үерхэж байсныг хүн бүхэн мэднэ.

 

-Тийм ээ бид их удаан үерхсэн. Тэр бол гайхалтай залуу. Хэдий бидний харилцаа төгсгөл болсон ч сайхан харилцаатай хэвээр үлдэхийг хүссэн. Түүний гэнэтийн үйлдэл надад их таалагдсан.

 

-“The Weeknd” одоо дуучин Селена Гомезтой үерхэж байгаа. Энэ талаар?

 

-Мэдэхгүй юм. Үнэнийг хэлэхэд тэдний харилцаа миний анхаарлыг тийм ч их татахгүй байна.

 

-Кендал Женнертэй хэр дотно вэ?

 

-Маш дотно. Кендал болон эгч бид гурав их дотно. Их удаан нөхөрлөж байна. Бидэнд нууц гэж байхгүй.

 

-Сайхан харагдахын тулд заавал гоо сайхны хагалгаа хийлгэх шаардлагатай юу. Энэ талаарх таны бодол?

 

-Гоо сайхны хагалгаанд орох сонголт хийхгүй байхыг зөвлөж байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин