“Эрдэнэт”-ийг маргааш хэлэлцэнэ
2017-02-09

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Дотоодын цэргийн тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх тухай, Зөрчлийн хуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, чуулганы хуралдаанд бэлтгэлээ.

 

Өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтыг шалгасан тухай байнгын хорооны шалгалтын дүгнэлтийг хэлэлцэхээр байсан юм. Уг асуудлыг хэлэлцэхэд 49 хувийн төлөөллийг оролцуулах байв. Гэвч уг асуудлыг хойшлуулж өгөх хүсэлтийг "Эрдэнэт"-ийн 49 хувийг эзэмшигчдийн хуралдаанд оролцох төлөөлөл орон нутагт ажиллаж байгаа юм байна. Тэд "Эрдэнэт"-ийн шалгалтын дүгнэлтийг хэлэлцэх асуудлыг маргааш 09.00 цаг хүртэл хойшлуулж өгөх хүсэлтийг Хуульзүйн байнгын хороонд бичгээр ирүүлсэн байна. Уг бичгийг үндэслэн асуудлыг хойшлуулах санал хураалт явууллаа. Санал хураалтаар байнгын хорооны гишүүдийн 69 хувь нь  дэмжив.

 

Ингээд маргааш  09,00 цагт Хуульзүйн байнгын хороо хуралдан  уг асуудлыг хэлэлцэхээр боллоо.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Хуульч:
Авилгалаа өгөхийг нь хүлээгээд байгаа юм биш үү?????
2017-02-09
Зочин:
Энэ луйварчид их хурлын гишуудэд авигал амлаад явж байгаа АТГ азар энэ дээр ажиллах хэрэгтэй
2017-02-09
Зочин:
Эрдэнэтийг яаралтай шийдэхгуй бол ард тумэн босно
2017-02-09
ИРГЭН:
ЭХЛЭЭД ТӨРД АВ, ДАРАА Нь ХАРИН ШУДАРГААР ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРУУЛААД ЮМУУ ЭСВЭЛ ХУВИЦАА ХЭЛБЭРЭЭР ЗАРВАЛ ХАМААГУЙ АШИГТАЙ
2017-02-09