Гага найз залуутай болжээ
2017-02-10

 

Дуучин Лэйди Гага найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Өдгөө 30 настай Гага “CAA” агент Кристиан Карино гэгчтэй үерхэх болжээ. Карино, Гагагаас 18 насаар ах юм. Гага саяхан болсон “Super Bowl”-ийн нээлтэд зориулан дуулсан билээ. Уг тэмцээний дараа хос хамтдаа селфи хийж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

 

Гэхдээ хос хэзээнээс болзож эхэлсэн нь тодорхойгүй байгаа ч Гага найз залуугийнхаа охин Беллатай их дотно гэнэ. Тэд өчигдөр дэлгүүр хэсч, тоглолт үзжээ.

 

Гага 2011 оноос болзож, 2015 онд сүй тавьсан жүжигчин Тэйлор Кэннигээс оны эхээр салцгаасан билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин