Архины 11 үйлдвэрийн зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүллээ
2017-02-10

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хүргүүллээ.

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий 37 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг байна. Үүнээс 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлжээ. Харин зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлага биелүүлээгүй нэр бүхий 11 аж ахуйн нэгж, зөрчил гаргасан нь улсын ахлах байцаагчийн актаар тогтоогдож, үйл ажиллагааг нь түр зогсоосон “Мөнхжин Од” ХХК-ийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлж байна. 

 

Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлийг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  яам  өгдөг. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  дараах  аж ахуй нэгжүүдийн эрхийг цуцлах санал  хүргүүлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

 

Аж ахуйн нэгжийн нэр

Эцсийн бүтээгдэхүүн

 

Бүтээгдэхүүний нэр

1.     

“Их тэс гол” ХХК

 

 

Архи

Хабул,

Шаргалжуут.

2.     

“Монгол инженер” ХХК

 

Архи

Хөх тэнгэр,

Одтой Чингис

3.     

“Бенедакт” ХХК

 

Архи

Монголын хаан, Сүжигт

4.     

“Аранзал трейд” ХХК

Архи

Сайхан

5.     

“Цэлмэг туяа” ХХК

 

Дарс

Valencia, Sangria, Sun Martini, Elit, Golden Salut

6.     

“Хүрд трейд” ХХ

Шар айраг

Монгол

7.     

“Хорго цагаан” ХХК

Архи

Аяны дугараа

8.     

“Энигмаа” ХХК

Архи

 

9.     

“Хун лотус” ХХК

Шар айраг

 

10.  

“Тэргүүн трейд” ХХК

Спирт

 

11.  

“Бенедакт” ХХК

Дарс

Монголын хаан, Сүжигт

12.  

“Мөнхжин од” ХХК

Архи

Мөнхжин Найрсаг

39

 
Shuud.mn
Сонин хачин
44554455:
zov.zov zov zov...............
2017-02-10