Б.Баатарцолын барилдах эрхийг хасна
2017-02-10

Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан Шадар сайдын өрөөнд болж байна. Энэ үеэр баяр, наадмын комиссын хуралдаан  боллоо.

 

Допингийн эсрэг үндэсний төвөөс өнгөрсөн оны аравдугаар сард Улсын начин Б.Баатарцол, Улсын начин Б.Ганзориг нарын бөхөөс сэргээш илэрсэн талаар мэдэгдэл гаргасан. Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо улсын начин Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, Улсын начин Б.Ганзоригийн цолыг хураах шийдвэр гаргажээ.

 

 Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул  Улсын начин Б.Баатарцолоос сэргээш хэрэглэсэн эсэх талаар нь тодруулахад “Би сэргээш хэрэглээгүй. Харин ч олон жилийн турш сэргээшийн эсрэг тэмцэж ирсэн хүн. Үнэн мөн нь олдох байлгүй. Тэр цагт эргээд албаныхан мэдээлэл хийнэ байх” гэсэн хариулт өгч байсан. Тэрбээр Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж Улсын начин цол хүртсэн билээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
ша0ана биз баянөлгийгөөс төрсийн гэд допингтой барилдаж болохуу
2017-02-10
Бат:
Тэнэг шийдвэр байна даа. Удаж байж төрсөн Баян-Өлгийн ганц начны эрхийг хасахаасаа эмээсэн бололтой. Эсхүл Ганзориг төлбөрөө төлөөгүй, адилхан л баймаар юм
2017-02-10
zochin:
huurhii Bayanulgiid tursunduu buruutai yum uu urid ni hereglej ilerch bsan bohchuudee yah ve bohod iim ylgavartai handah ni zov uu ugui bol nogoo bohiin mafi geech ni uu
2017-02-10