Адуучин залуус ур чадвараараа өрсөлдөнө
2017-02-10

 

“Талын түмэн адуу” өвлийн баярыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.  

 

Монгол орны өвлийн аялал жуулчлалын хөгжилд хувь нэмэр оруулах, адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор уг баярыг Хэнтий аймгийн Батноров сумын нутгийн удирдлагууд анхлан зохион байгуулсан. Өнөө жил Төв аймгийн Алтанбулаг суманд “Талын түмэн адуу”-ны баярыг гурав дахь жилдээ зохион байгуулахаар болжээ.

 

Баярын үеэр адуучин залуус адуу уургалах, эмнэг сургах, ташуур, уурга шүүрэх зэргээр мал маллах ур чадвараараа өрсөлдөх аж. Мөн үзэгчдийн дунд "Адууны тухай дууг хэн сайн дуулах вэ" тэмцээн, "Торгон тар" богино зайн бооцоот уралдаан зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Tumen aduunii bayar hezee, haana boloh ve delgerengui medeelel uguuch
2017-02-13