Хөгжлийн банкны тухай хуулийг баталлаа
2017-02-10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй санал хураалт явуулсан юм.

 

Ингээд Хөгжлийн банкны шинэчилсэн найруулгын тухай хуулийг батлуулах санал хураалт явууллаа. Гишүүдийн 77 хувийн саналаар Хөгжлийн банкны хуулийг баталлаа. Хөгжлийн банкны хуулийн төслийг дагалдах Банкны  хуулийн төслийг байнгын хорооны  гишүүд анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргажээ. Чуулганы хуралдаанаар гишүүдийн олонхи нь уг горимын саналыг дэмжиж, Банкны тухай хуулийг бүхэлд нь баталсан юм.

 

Дараагаар нь Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх үзэл баримтлалын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hugiin malnyyd. Ugcurvol taarna. Uls ornoo zarhaas ch bucahgui nuhdyyd
2017-02-10