АН-ын ҮЗХ хуралдана
2017-02-10

АН-ын ҮЗХ өнөөдөр Төрийн ордонд 18.00 цагт хуралдахаар товложээ. Хуралдаанаар намын дотоод асуудлыг хэлэлцэх юм.  АН-ын даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ намын гишүүдийн олонхийн саналыг авч сонгогдсон. Тиймээс тэрбээр УИХ дахь АН-ын бүлгийн даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ. Өнөөдөр тус намын бүлэг ээлжит бус хуралдаанаа хийж, АН-ын бүлгийн даргаар Д.Эрдэнэбатыг томилсон.

 

АН-ын VII их хурал энэ сарын 12-нд болно.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин