Цагаан морь өдөр
2017-02-12

Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 12. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны  Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 17. Адъяа гараг. Дөрвөн ногоон мэнгэтэй, бага морь одтой, цагаан морь өдөр.

 

Өдрийн наран 7 цаг 54 минутад мандан, 18 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

 

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өнгө зүс доройтно хэмээжээ.   

Shuud.mn
Сонин хачин