Германы нисэх буудалд 68 хүн гэмтжээ
2017-02-13

 

Германы “Humburg” олон улсын нисэх буудалд эмх замбараагүй байдал үүссний улмаас 68 хүн гэмтсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Нисэх буудлын агааржуулалтын системд догогдол гарсаны улмаас нисэхийн ажилчид үйлчлүүлэгчдийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

 

Агааржуулалтын хоолойгоос газ болон шатамхай бодис олдсон гэнэ.  

 

Уг ажиллагааны үеэр иргэд айж сандарсны улмаас эмх замбараагүй байдал үүсч, олон иргэн гэмтсэн байна. “Нисэхийн ажилчид догогдлыг засахаар ажиллаж байгаа” гэх мэдээллээс өөр нарийн мэдээллийн удирдлагууд өгөөгүй байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин