Бар зургаан хүний аминд хүрчээ
2017-02-13

 

Энэтхэгт олон хүний аминд хүрсэн барыг устгасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Сүүлийн хэдэн сард хойд хэсгийн Уттар Прадеш мужид иргэд барын дайралтад өртөж, амь нас болон эрүүл мэндээрээ хохирох нь ихэссэн байна. Дөрөвхөн сарын дотор 19 хүн барын дайралтад өртөж, зургаан хүн харамсалтайгаар амиа алджээ.

 

Тэгвэл тус мужийн нэгэн залуу алуурчин барыг хэд хэдэн удаа буудаж устгасан байна. Залуугийн аав уг барын дайралтын улмаас амиа алдсан гэнэ. Энэтхэгийн ойд амьдарч буй араатан амьтнууд сүүлийн жилүүдэд хот сууринд нэвтэрч, иргэдийг айлган сүрдүүлэх болсон юм. Амьтны эрхийг хамгаалагчид “Араатан амьтад өлсөхийн эрхэнд хот суурин руу орж байна” гэж мэдээлжээ.

 

Энэтхэгт өнгөрсөн 2015 онд 11 хүн бар, ирвэсний дайралтад өртөж, амиа алдсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
(Y):
Амьдралд ойрхон үнэн
2019-02-13
хөдлөшгүй үнэн:
таны хэлдэг үнэн энэ бол бодит байдал
2019-02-13
surduuleed baih daa yahav dee....kkkkkk
2018-11-06
Зочин:
Олон хүнтэй юмдаа монгол бсан бол агаарын муухайгаас болж амиа алдана, мөнгөгүйн гайгаас болж өвчнөө эмчлүүлж чадахгүй амиа алдана. Соёлгүй бүдүүлэг жолоочдоос болж амиа алдана. Яадаж бхад араатнаас болж үхэж үрэгдвэл энэ 3 хан сая юу болноо
2017-02-13
(Y):
Амьдралд ойрхон үнэн
хөдлөшгүй үнэн:
таны хэлдэг үнэн энэ бол бодит байдал