Австралид ойн түймэр дэгджээ
2017-02-13

 

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид ойн түймэр дэгдэж, иргэд их хэмжээний хохирол амссан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Аврагчид иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна. Түймрийн улмаас нэг иргэн хүндээр гэмтсэн бөгөөд аврагчид гэмтсэн иргэнийг нисдэг тэргээр нийслэл Сидней хотноо байрлах эмнэлэгт хүргэсэн гэнэ.

 

Аврах алба “Ойн түймрийн улмаас 37 байшин шатсан. Гамшгийн бүсэд амьдарч буй 250 иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар байршуулсан” гэж мэдээлжээ.

 

Уг түймрийг унтраахад 2000 гаруй гал сөнөөгч, сайн дурынхан оролцож байна. Түймрийн улмаас цахилгааныг түр хязгаарлажээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин