ОУХМ Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль хүртэв
2017-02-13

 

Францын Парис хотын Берси центрт IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 2017 оны анхны Их дуулга тэмцээн энэ сарын 11-нд эхэлсэн. Уг тэмцээнд манай улсын 13 жүдоч зодоглож байна.

 

Тэмцээний хоёр дахь өдөр ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100-н жинд зодоглов.  Энэ жинд нийт 29 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай бөх эхний тойрогт Бразилийн бөх, Парисын хошой мөнгөн медальт  Дэвид Моураг вазари үнэлгээгээр ялсан. Хоёрдугаар тойрогтоо Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Тажикстан улсын бөхийг ялсан юм. Хэсгийн аваргын төлөө 2013 оны Дэлхийн аваргын хүрэл медальт Тунис улсын бөхийг цэвэр ялж хэсгийн  аварга болсон.

 

Улмаар мөнгөн медалын төлөө Японы Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Рюу Шичинойтой барилдаж ялагдал хүлээж, хүрлийн төлөө барилдахаар болсон юм. Хүрэл медалийн төлөө Гүржийн бөхтэй барилдан ялж, Парисын их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин