Багийн дүнгээр есдүгээр байрт жагслаа
2017-02-13

 

Францын Парис хотын Берси центрт IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 2017 оны анхны Их дуулга тэмцээн энэ сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд 61 орны 412 тамирчин хүч сорьсон. Манай улсаас 13 жүдоч зодоглосон.

 

Тэмцээний эхний өдөр МУГТ М.Уранцэцэг 48 кг-ын жингийн тамирчдыг тэргүүлэн барилдаж мөнгөн медаль хүртэв. Харин тэмцээний хоёр дахь өдөр ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртлээ.

 

Мөн тэмцээний -66кг-ын жинд барилдсан  Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын “Сүлд” спорт хороо, “Женко” клуб, “Шинэбадрах” ХХК-ий тамирчин ОУХМ Г.Хэрлэн тавдугаар байрт шалгарсан.

 

Ингэснээр манай улсын тамирчид  “Парисын их дуулга” тэмцээнээс 1 мөнгө, 1 хүрэл медаль, шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтаар багийн дүнгээр есдүгээр байрт жагслаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
ТААРУУХАН ОРОЛЦОЖ ДЭЭ
2017-02-13
Зочин:
9 гэж хойгуур оржээ, нэг үе мундаг байлаа одоо залуучуудаа бэлдээд бэлтгэлээр нь хангаад бай. Хэн илүү хөдөлмөрлөнө тэр хүн мөнгөтэй жхргалтай амьдарна шүүдээ. Тамирчид сайн бгаад бвал улс ард түмэн чинь харамгүй өгнө
2017-02-13