Шатахууны үнийг буулгах үүрэг өгөөгүй
2017-02-13

 

Шатахуун импортлогч “Петровис”, “Шунхлай” зэрэг компани шатахууныхаа үнийг литр тутамд нь 100-150 төгрөгөөр нэмээд буй. Энэ нэмэгдлийг судлах хоёр ч ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох албаныхан багтсан ажлын хэсэг дүгнэлтээ өнөөдөр танилцуулах ёстой гэдгийг УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат хэлж байна. 

 

Харин ШӨХТГ-аас байгуулагдсан  ажлын хэсгийн хяналт шалгалт үргэлжилж буй гэдгийг тус газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Цоодол хэлэв. Дүгнэлтийг ойрын хугацаанд гаргана гэв.

 

Одоогоор ажлын хэсгүүдийн дүгнэлт гараагүй, шатахууны үнийг буулгах үүрэг чиглэлийг импортлогчдод өгөөгүй байна.

 

ШӨХТГ-аас энэ сарын 6-ны өдөр НИК, Петростар, Шунхлай трейдинг, Магнай трейд гэсэн компаниудад мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд хоёрдугаар сарын 7-ны өдөр багтааж, шатахууны үнийг буулгахыг шаардсан ч импортлогчид хүлээн авсангүй. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
latsdaad haa:
davartsan duhnuudad tur tumur nuuree uzuuleechee archaaguimaa neeree guilgachin shig tsarai gargaad guigaad baihdaa yahavdee latsdaad hagaad uil ajillagaag ni zogsoogoochee
2017-02-13