Ким Чен Ун: Энэ бол эхлэл
2017-02-13

Пхеньян өнгөрсөн амралтын өдөр баллистик пуужин харважээ. Энэ талаар “CNN” агентлагболон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Хойд Солонгос улс дахин олон улсын анхаарлыг татах боллоо. Учир нь тус улс өнгөрсөн амралтын өдөр баллистик пуужин туршсан байна. Гэхдээ энэхүү пуужин зүгээр ч нэг баллистик пуужин биш бөгөөд өмнө нь харваж байсан пуужингуудаас илүү хүчтэй, сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэгдсэн баллистик пуужин гэнэ.

 

Оны өмнө “Бид устөрөгчийн бөмбөг гаргана авахад ганцхан алхам дутуу байна” хэмээн дуулиантай мэдэгдэл хийж байсан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун дээрх баллистик пуужинг харвах ажиллагааг удирдан явуулсан байна. Хойд Солонгос баллистик пуужин харвасаныг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны удирдлагууд баталж, хилийн хамгаалалтаа сайжруулах үүрэг өгчээ. Харин эсрэг талд хойдын цэргүүд дайны бэлэн байдалд шилжжээ. Пхеньян уг пуужинг өчигдөр орон нутгийн цагаар 7.55 цагийн орчимд Хойд Пёнган мужийн Бангён агаараас баазаас харвасан байна. Пуужинг харвах автомат товчлуур дээр удирдагч дарахаасаа өмнө “Энэ бол эхлэл” хэмээн хэлсэн талаар тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээлэв. “Шинэ төрлийн “Пүкгуксон-2” пуужин нь цөмийн хошууд тээвэрлэх чадалтай. Энэхүү пуужин хатуу түлшээр ажилладаг учир илүү хүчтэй, илүү хол тусч чадна” хэмээн тус агентлаг онцолжээ.

 

Удирдагчийн мэдэгдэл юуны тухай өгүүлж буй нь нууц. “Уг пуужин 500 км-ийн зам туулж, Японы тэнгист унажээ. Пхеньяны харвасан пуужин дундын зайн тусгалтай пуужин байсан. Тэдний гол бай юу болох нь одоогоор тодорхойгүй байна. Тэд олон улсын шаардлагыг тоолгүй пуужин харвасан нь дайныг санаатай өдөөн турхирсан үйлдэл” хэмээн Сөүлийн талаас мэдээлэв. Хэдий пуужин Японы тэнгист унасан ч тус улсын усан хилийг хараахан даваагүй учир Япон хариу үйлдэл хийгээгүй талаар Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдээлэв.Тэрбээр “Япон улс Хойд Солонгосын эсрэг хүчтэй байр суурь баримтлах болно” гэж хэллээ.

 

Пхеньян өнгөрөгч онд хэд хэдэн удаа баллистик пуужин харвахаас гадна цөмийн туршилт хийсэн юм. Хөрш орнуудаа заналхийлж, олон хүнийг айдаст автуулсан Пхеньяны үйлдлийн хариуд НҮБ хатуу арга хэмжээ авч, эдийн засгийн хориг тавьсан билээ. Балисстик пуужин болон зэвсэг үйлдвэрлэхэд ашиглах түүхий эдийг Пхеньянд нийлүүлсэн улсыг хоригтоо багтаахаа НҮБ хатуухан мэдэгдсэн удаатай. Мөн Пхеньяны ард түмэнд олон жилийн өмнөөс үзүүлж байсан хүмүүнлэгийн тусламжаа зогсоох шийдвэрийг гаргасан юм. НҮБ-ын хандивладаг хүмүүнлэгийн тусламжаар олон мянган хойдууд амьдарч байжээ.

 

“Хойдууд айдастай амьдарч байгаа нь удирдагч Ким Чен Унаас болсон” хэмээн АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама өмнө нь мэдэгдэж, олон улсыг тус улсын цөмийн зэвсгийг царцаах ажилд нэгдэхийг уриалдаг байсан юм. Тэрбээр хойдын үйлдлийг үргэлж буруутгаж, хатуу арга хэмжээ авдаг байв. Обамагийн төр барьсан найман жилийн хугацаанд Пхеньян тус улстай үргэлж сөргөөцөлддөг байсан. Уг үйлдлийг хариуг ч Обама дор бүр нь барьж, өнгөрсөн онд АНУ-д амьдарч буй хойдуудын дансыг царцаах, албадан гаргасан юм. Тэгвэл АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп ажлаа хүлээн авснаас хойш Пхеньян анх удаагаа баллистик пуужин харвалаа. Одоогоор Трамп өмнөх Засгийн үед АНУ-ын гол дайснуудын нэг гэгддэг байсан Хойд Солонгосын дээрх үйлдлийн талаар албан ёсны тайлбар мэдэгдэл хийгээгүй байна.

 

Трамп сонгуульд нэр дэвшиж байхдаа “Би Пхеньянд айлчилсан анхны АНУ-ын Ерөнхийлөгч болмоор байна. Би Ким Чен Унтай нөхөрлөж, тус улсын цөмийн зэвсгийг царцаахад голлох үүргийг гүйцэтгэх төлөвлөгөөтэй байна” хэмээн мэдэгдсэн билээ. Гэхдээ уг мэдэгдлийн хариуг Пхеньян “Зүүд” хэмээж “Трампт хэзээ ч боломж олгохгүй” гэсэн юм.

 

Трамп өнгөрсөн сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангарагаа өргөсөн. Энэ үеэр Пхеньян Трампад зориулан пуужин хөөргөх гэж байсан. Гэхдээ тангараг өргөх үеэр Пхеньян пуужин харваагүй билээ.

 

Японы Ерөнхий сайд Шинзо Абе өнгөрсөн амралтын өдөр Вашингтон хотноо төрийн айлчлал хийж, Ерөнхийлөгч Трамптай уулзсан билээ.Абе хойдын үйлдлийг “Үнэхээр тэвчишгүй үйлдэл” хэмээн тодорхойлсон юм. Сүүлийн үеийн мэдээллээр Хойд баллистик пуужин харвасанаас болж Аюулгүй зөвлөл шуурхай хуралдаан зохион байгуулжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хятад л Хойдуудын баталгаа болоод байгаа юм. Тэрнээс Хятад зөвшөөрвөл дэглэмийг нь нураах түмэн төлөвлөгөө байгаа. Тарган пацаан хэсэг пээдийж л бай, удахгүй АНУ, Хятад 2 тохиролцоонд хүрэх байлгүй
2017-02-15
Зочин:
Kim CHen Un ch tun zorigtoi bga zaluu da. Zorig buhnig yalna gedegde. Hoiduud manaihig bodvol auga uyma. Bidni hiij chaddag zevseg uy bilee. Delhiin hugjiltei ornuudtai hariltsaa n haalttai atlaa iim mundag zevseg hiiged tom gurnuudiig uym bodogduulj ailgaad bna gedeg aguu shu.
2017-02-15
Зочин:
Сүрхий юмаа. Өмнөдийг үнсэн товрог болговол номондоо орно доо. Хүчирхэг Ерөнхийлөгч болжээ.
2017-02-14
Зочин:
Ene bol baharhal uur yu ch bish
2017-02-14
zochin:
Ugasaa gyopolitikiin huwud ch ter zasag zahirgaani huwid ter ene oron aguu oron delhiig hoid solongos bish harin haraal idsen amerik daranguilah hvseltei shvv hvmvvsee twd bish
2017-02-14
Зочин:
tsogtoi huu dee ene huu neg yum duulgah vii
2017-02-13
irgen:
delxiig ailgaj bgaa batsaan da.neg talaar aimaar ch ym shig nogoo talaas xarxad ANU shig nobnuudad salaabch ogch chadaj bgaad baxarax...
2017-02-13
Зочин:
Харваас балай царайтай энэ пяхлууг устгах гэсэн АНУ ын тагнуулынхан ажлаа дуусгах болоогуй юм болуу
2017-02-13
яая:
энэ бацаан чинь дэлхийг айлгаал байгаа юм даа
2017-02-13
пөөх:
хүүе ээ энэ тарган жаалыг одоо яана аа
2017-02-13
Зочин:
Солонгос сайн зэвсэглэхгүй бол Ливи юмуу Ирак шиг болно. Үүнийг Ким чен ун сайн мэдэж байгаа
2017-02-13