АН-ын шинэ генсек тамгаа гардан авлаа
2017-02-13

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Туваан томилогдоод буй. Түүнд Ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Эрхэмбаяр  АН-ын Хэрэг эрхлэх газрын тамгыг гардуулан өглөө. Тамга гардуулах үеэр Л.Эрхэмбаяр, "АН-ын Хэрэг эрхлэх газрын тамгыг албан ёсоор хүлээлгэж өглөө. Намын шинэчлэлээ сайн хийгээрэй. Дүрмийн төслөө сайн хэлэлцүүлээрэй. Энэ тамгыг зөвхөн Үндсэн дүрмийн хүрээнд, түүнийг дагаж мөрдөх журмын дагуу л ашиглаарай" хэмээн шинэ генсект захив.

 

 

Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, "АН-ын удирдлагын багт хүнд цаг үед ажиллаж, намын шинэчлэлийг амжилттай эхлүүлж чадсан танд цаашдын ажилд нь их амжилтыг хүсье" гэв.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Erunhii nariin bichigiin darga geed Mongolooroo bichched tiim hetsuu bn uu?!
2017-02-13