Энэ сард багтаан сонгуулийн хэсгүүдийг байгуулна
2017-02-13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, явцын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. УИХ-ын 2017 оны 13 дугаар тогтоолоор Ерөнхийлөгчийн сонгуулийн товлон зарласан. Тогтоолын дагуу Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургаадугаар сарын 26-ны өдөр явагдана.  Харин гадаадад байгаа монголчуудын саналыг зургаадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд авна гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэлж байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах ажлын төлөвлөгөө болон цаг хугацааны хуваарийг баталжээ.

 

II сард: Сонгуулийн хэсгүүдийг байгуулна. Хэсгүүдийг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө байгуулах хуулийн заалттай юм. Энэ ажил хийгдэж буй бөгөөд энэ сарын 26-наас өмнө хэсгүүдийг байгуулах юм байна.

 

III сард: Сонгуулийн байгууллагад ажиллах ажилтнуудыг сургалтад хамруулж, гэрчилгээ олгоно.  Мэдээллийн санг бүрдүүлнэ.

 

IV сард: Сонгуулийн байгууллагууд байгуулагдана. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, гадаадад байгаа иргэдийн саналыг авах комиссууд байгуулагдана.

 

V сард: Нэр дэвшүүлэх ажиллагаа явагдана.

 

VI  сард: Сонгуулийн сурталчилгаа явагдана. Саналыг хуудас хэвлүүлэх, хүргүүлэх, саналын машины техникийн үйлчилгээ хийж, хэсгүүдэд хүргэнэ.

 

Сонгогчдын нэрсийн жагсаалтыг ирэх сарын нэгэнд гаргаж, цахим хуудсанд байршуулах аж.  Жилд хоёр сая орчим сонгогч бүртгэгддэг. Одоогоор 2 сая 52 мянган сонгогчийн бүртгэл гараад буй аж. Гэхдээ энэ бүртгэл санал хураах хүртэл өөрчлөгдөнө гэдгийг сонгуулийн байгууллагаас мэдээлэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулах цаг хугацааны хуваарийг эндээс харна уу.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2017-02-13