МАН-ын эв нэгдлийг тэслэх “бөмбөг”-ний цаг дуусч байгаа юу
2017-02-13

 

МАН-ынхан өөрсдийгөө тун ч их эв нэгдэлтэй гэж ард түмэнд харагдуулахыг хичээдэг. Тиймдээ ч хэдий дотроо зөрчилдөж байсан ч гэсэн энд тэнд яриад, үзэл бодлоо хувь хувьдаа илэрхийлээд байдаггүй. Өнөөг хүртэл нэгэн цул, ямар ч фракцийн задралгүй нам мэт харагдуулсаар ирсэн. Харин АН-ынхан  бол нэгнийгээ шүүмжлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэд хэдээрээ нийлж, фракц болох нь байх л асуудал хэмээн ярьж, хэлсээр өнөөг хүрсэн. Мэдээж МАН-ынхны  асуудлаа дотроо дарж, наанаа сайхан инээж чаддаг байдал цөөнгүй жил амжилт олсон. Харин сүүлийн үед МАН-ын “олгой” тогоондоо биш бүр хальж хагарч эхэллээ.

 

Ерөөс 2016 оны сонгуулийн дараанаас л МАН-ын дотоод зөрчил эхэлж, цөөнгүй хэдэн хэсэгт хуваагдчихаад байгаа нь мэдрэгдэж эхэлсэн. Сайдын болоод дарга нарын суудал хуваарилахад юу ч үгүй үлдсэн хүмүүс нь мэдээж гомдоно, тунирхана. Тиймдээ ч сүүлийн үед хоёр гурван сайдыг огцруулах асуудал бүр ч ширүүн яригдаж эхэллээ. Нам дотроо бол алаан болж байгаа нь тодорхой. Харин хэзээнээсээ дотоод асуудлаа сайтар нууж, гадагш гаргахгүй байгаад сурчихсан тулдаа тэд дэлбэ үсэрчихэлгүй тэсээд байна. Гэхдээ энэ байдал тийм ч удаан үргэлжлэх нь юу л бол. Нэг их удахгүй МАН-ын өнөөх хиймэл эв түнжин нь зад үсэрч, нэлээд том дэлбэрэлт болох вий дээ. Ер нь тэгээд хүчээр, хиймлээр хийсэн юм задрахдаа хортой үр дагавар ихийг үлдээдэг гэмтэй.

Ерөнхийдөө МАН-ын даргын өөрийн хүмүүсээр төрийн бүхий л албыг дүүргэж байгаа нь залуучуудад нь таалагдахгүй байгаа нь ойлгомжтой. Ядаж байхад зарим сайд нь үнэхээр өмнөөс нь ичиж үхмээр ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд өнөөдрийг хүртэл намдаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, хувь нэмрээ оруулсан ч мөнгөтэй хүмүүст дарагдаад албан тушаалгүй үлдсэн залуус дургүй нь хүрч таараа. Тиймдээ ч тэд нэгдэж, Засгийн газраар биш юм гэхэд зарим салбараар нь оролдож эхэлж таарна шүү дээ. Ингэхээр даргынх нь хүмүүсийн эрх ашиг хөндөгдөнө. Ингээд л зөрчил үүсч таараа. Дээрээс нь зөвхөн залуучууд гэлтгүй дунд насныхан, тэгээд Шадар сайдаас авахуулаад томилгоонд сэтгэл дундуур хүмүүс цөөнгүй байгаа талаар жив жув гэлцэх боллоо.

 

МАН хэдий болтол зарим яамдынхаа Төрийн нарийн бичгийн даргыг томилж чадахгүй явсан билээ дээ. Тохиролцож чадахгүй гацаад, чамгүй удсан. Одоо УУЯ-ны дэд сайдын суудал хоосон байгаа. Энэ суудалд чухам хэнийгээ тавих дээр МАН нэлээд толхилцож байх шиг байна. Дээрээс нь сая “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг шийдэхэд хүртэл МАН-ын цөөнгүй гишүүн эсрэг санал өгсөн. Угаас МАН-аас УИХ-д 40 гаруй цоо шинэ гишүүн суусан. Тэр дунд хараахан бохирдчихоогүй, одоохондоо бага сага шударга ёс үнэртүүлж яваа хэсэг бүлэг ч бий. Тэр болгон МАН-ын хэзээ мөдгүй дэлбэрчих дөхөөд байгаа хуурамч эв нэгдлийг улам л хэврэг болгож байх шиг байна.

 

Фракцгүй гэгдэж байсан МАН ямар ч байсан 2-3 хэсэгт хуваагдчихсан байгааг сонгуулийн дараах олон үйл явдал харууллаа. Зарим улстөрчид удахгүй Засгийн газар огцорч, дараагийн сайдуудын нэр хүртэл тодорчихсон байгаа хэмээн ярьсан байсан. Тэр яриа ч байгаа онож магадгүй шинжтэй л байна. Хэрвээ МАН үнэхээр эв нэгдэлтэй, элдэв янзаар хуваагдаагүй, нэг цул нам бол өдийд нэг яамны дэд сайдын суудлыг хоосон байлгаад, асуудлыг шийдэхгүй явахгүй нь тодорхой. Тэдний “олгой” аль хэдийн тогоондоо хагарчихаад, одоо гадагшаа цацагдах л үлдээд байх шиг байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүчээр “тогоо”-гоо таглаж болох юм. Харин цаашид нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл МАН гэдэг “бөмбөг” дэлбэрэх нь цаг хугацааны л асуудал болов уу. Ер нь “бөмбөг” тэсрэх цаг дөхөж байж ч болох юм. Магадгүй хэн нэгэн нь тэслэгчийг нь тун удахгүй дарах ч юм бил үү, хэн мэдлээ.

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Татварынхны урамшуулал гэж жирийн хүний насны хөрөнгөтэй тэнцэх их мөнгийг л болиулаач!!!
2017-02-20
Зочин:
Төрийнхөнд олгодог 13-р сарын цалин, гааль татвар, ИТХ-ынханд олгодог элдэв урамшуулал, 36 сарын цалинтай тэнцэх мөнгө гээд төсвөөс гаргадаг бүх зардлаа БОЛИУЛ
2017-02-20
ЭНЭ АРИУН ЯВДАЛ УУ:
ГАНЦХАН ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД БУЮУ 10-Р САРААС ХОЙШ 4-Н САРЫН ДОТОР 53 УЛСЫН ИХ ГИШҮҮНИЙ ГАДААД ТОМИЛОЛТОНД УЛСЫН ТӨСВӨӨС 3,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛЖЭЭ.
2017-02-20
Зочин:
Хаянхярваа Хүрэлсүх хоёр засаг унагаах гэж хачин их сандаргасанш дээ. Намын нэрээ Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө унагахгүй байхыг М.Энхболд их гуйсан. Ерөнхийлөгч болговолэнэ даанч хэзээ ч үл биелэх зүүд Хаян Сүх хоёрыг намын дарга ЕС болгож чадна гэж панаалдаж байгаа. Гэвч 5 сард яаахыг нь харъя.
2017-02-16
Zochin:
Mongol ulsiin erh ashgiin tuluu OLIGARHI bulegleliig hamgaalj bgaa MAN-iin zarim udirdah alband bgaa humuusiig tseverleh tsag ni bolson.
2017-02-14
зочин:
Одоо эдийн засагаа өөд нь татдаг цагаа, АН-ын хүслээр МАН засагаараа тоглолоо юу, эсвэл хэдэн албан тушаал горьдсон хэдэн залуусын хүслээр засагаа унагаалаа юу, эд АН шиг тийм тэнэг биш байх аа
2017-02-14
Zochin:
МАН- ийнханыг ХООРОНДОО МУУДАЛЦАХИЙГ АРД ТҮМЭН ХҮСЭХГҮЙ.
2017-02-14
Зочин:
MAH-YAX GEJ YAMDIIG DED SAID GEJ ORON TOOG BII BOLGOOD BAIDAG YMBE.DED SAID ONOODRIIN SANXUUGIIN XUND UED BUR CH XEREGGUI ALBAN TUSHAAL.ENE NAM UDAXGUI ZADRANA DAA.TEGVEL MON CH GOYO DOO.
2017-02-14
Санаа:
Аль нэг намыг эв нэгдэлгүй байдгах нь хэнд хэоэгтэй юм бэ. Монголын тусгаар тогтнол аюулгүй байдалд заналхийлэх аливаа нэг намын эрх ашгийг хамгаалсан болж жүжиглэхээс хэт холын тусгалыг үзүүлж байгаа бус уу. Хэсэг хугацааны өмнө мөн д ардчилсан намыг эвгэгдэлгүй шуудайнд хийсэн араг яс шиг биё биёэ хэмлэж шоронд хийдэг гээд л ярьж байсан ийм д байна даа
2017-02-13
АН:
Бидэнд коммунистууд хэрэггүй
2017-02-13
eh oron:
Ardchilsan nam udahgui hezee hoorondoo heruul zodoon garna.hamgiin ayultai nam bol ardchilsan nam
2017-02-13
ЗОЧИН:
МАН ЗАД ҮСРЭЭСЭЙ.ЭД НАРААС САЙН ЮМ ХАРААД ХЭРЭГГҮЙ.БАЙДАГ Л ХЭДЭН БАНХРУУД ЁС МЭТ СОНГОГДОНО.САЙХАН АЛАЛЦААЧ. МОНГОЛД ЦОО ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧИН ХЭРЭГТЭЙ.АРД ТҮМЭН ТУЙЛДАН ДОРОЙТЛОО.ЯАСАН ГЭЖ ШАТАХУУНЫ ҮНИЙГ НЭМЖ БАЙГАА ЮМ БЭ? ӨРГӨН ХЭРЭГЛЭЭ ДАГААД ӨСНӨ ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ ГЭЖ ҮҮ? ТА НАР Ч ДЭЭ МАНИЙГАА НЭГЭН ОРНЫ КОЛОНИ БОЛГООД ӨӨРСДӨӨ ГАДААД ГАРЧИХААД ЯРЗАЙТЛАА ИНЭЭХ БАЙЛГҮЙ ТА НАРЫГ БУРХАН ГЭСГЭЭНЭЭЭ
2017-02-13
Иргэн:
МАН тэсэрч задраасай гэсэн хуний мороодлийг захиалгаар гаргаж тавьжээ. Энэ нам задрахгуй байхоо?! Горьдсны хэрэггуй?! МАН ямар байлаа одоо ямар болов. Хэн хунд ойлгомжтой байхад дэмий юм ярьж яс хаяад хэрэггуйдээ?!
2017-02-13
Bataa:
Miye, Nyamka 2 alalchaj bgaa bh da,
2017-02-13
kkkk:
olon jil ih hurald suusan hogshin togtsognvvd ni uls ornii toloo bvr duu gargahaa bolijee dahiad hezeech songoj bolohgvi shvv ard tvmen mini
2017-02-13
kkkk:
olon jil ih hurald suusan hogshin togtsognvvd ni uls ornii toloo bvr duu gargahaa bolijee dahiad hezeech songoj bolohgvi shvv ard tvmen mini
2017-02-13
hehaheha:
haanaas daa tiim amar terehgui de
2017-02-13
Zochin:
Эвтэй болоод хүчтэй байгаарай
2017-02-13
зочин:
мЭнхболд аймагуудаар юу хийсэн гэж яваа юм бол АНыг мялах гэж яваадаа өөр юу ч хийж эс чадна л
2017-02-13
Ардын нам нэрт новшнууд:
Ардын наи гэж худалч хулгайчдын үүр уурхай болсон бузар новшнуудыг нэг мөр 2020 онд зайлуулна. Үйлийн үрээ эдэлнэ ээ муу коммунистууд
2017-02-13
Зочин:
муу аргаар муухай мөнгөөр санхүүжиж байхад гай барцад байлгүй яахав. Эдээ бээрэндээ баригдаж одоо цусаар нь гүйж байгаа бизээ. тодорхой хугацааны дараа сэхэлгүй насан биеэ хураавал ард түмэнд өлзийтэй буй
2017-02-13
Зочин:
Энэ АН шинэчлэлээ хийлээ маш зөв санагдлаа харин МАН шинэчлэгддэггүй шүү яана даа ганц нэг аймаг нь хуралаа хийх гэхээр элдэв шалтаг тоочоод л дээрээсээ айгаад л айлгадаг хүмүүс нь элдэв юманд орооцолдоод л ээ дээ
2017-02-13
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-02-13