Амиа золиослогч этгээд 11 хүнийг хөнөөжээ
2017-02-14

 

Пакистаны Лохар хотноо өчигдөр террорист халдлага болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Халдлагын улмаас 11 хүн амиа алдаж, 60 хүн гэмтсэн байна. Мотоциклтэй амиа золиослогч этгээд эмийн сангийн гадна амиа егүүтгэжээ.

 

Уг халдлагын хариуцлагыг алан хядах “Талибан” бүлэглэл хүлээсэн болохоо олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн байна.

 

Тэд халдлага үйлдсэн шалтгаанаа мэдэгдээгүй ч “Тун удахгүй олон хүн амиа алдах болно” хэмээн сануулжээ. Амиа алдагсдын дунд цагдаагийн хоёр албан хаагч байсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин