Индонези улс дахь ЭСЯ-ны үйл ажиллагааг зогсоолоо
2017-02-14

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 1-ний өдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Индонези Улс болон Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайдын яам, Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайлаар хотод суугаа Консулын газрыг 2017 оны эхний хагаст багтаан түр буюу улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжиртал хааж, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргав.

 

 

Энэхүү шийдвэр нь эдгээр улсуудтай харилцах улс төрийн болон бусад харилцаанд нөлөөлөхгүй бөгөөд улс орны төсөв, санхүүгийн нөхцөл байдал сайжирсны дараа сэргээн ажиллуулах аж. 

 

Одоо тус дипломат төлөөлөгчийн газруудыг түр хаахтай холбогдсон арга хэмжээг олон улсын харилцаанд тогтсон хэм хэмжээ, холбогдох зохицуулалтын дагуу зохион байгуулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Tov aimgiin neg kollegiin ezen avgai 2012 ond songuuld guisniihee toloo shagnuulsan iim busarmag tatvar tologch nariin mongoor zugaatssan iim uildeldee
2017-02-14
зочин:
зөв. ер нь өөр бусад оронд байдаг ЭСЯ-ыг ч татан буулгах нь зүйтэй.
2017-02-14
Өвгөн:
Ач холбогдол багатай, ЕК нь мэдлэг чавдвар муутай мэргэжлийн бус, зарлаг ихтэй ийм КГ-ыг хаах нь зөв, дэмжиж бна
2017-02-14
Ard:
Tatan buulgasan zuvuu
2017-02-14