Сяньбийн үеийн булшны олдворуудыг үзэсгэлэнд дэлгэнэ
2017-02-14

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын Үндэсний Музейгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ үзмэрийн дээжис-4” үзэсгэлэнг 4 дэх удаагаа нээх гэж байна. Тус үзэсгэлэнд 2014-2016 онд музейн сан хөмрөгт хадгалагдаж буй археологи, угсаатны зүйн холбогдолтой 1800 гаруй үзмэрээс 400 орчим шилдэг үзмэрийг дэглэн үзүүлэх ажээ.

 

Үзэсгэлэнд Монголын Үндэсний Музейн судлаачдын явуулсан археологийн малтлагаар илрүүлсэн, хайгуулаар түүвэрлэсэн, бусад байгууллагаас шилжүүлсэн, ард иргэдээс бэлэглэсэн, хандивласан, худалдаж авсан олон тооны сонирхолтой үзмэрүүдийг дэлгэх юм байна.

 

Тухайлбал Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгорт явуулсан Хүннү, Сяньбийн үеийн булшнаас илэрсэн олдворууд, Алтайн нурууны дундад зууны үед холбогдох хадны оршуулгаас илэрсэн Алтай ятга, нум сум, дээл болон Сасанидын мөнгөн зоос, Юань улсын цаасан мөнгө, Монголын хамгийн өндөр хүн асан Д.Рагчаагийн хувцас зэрэг үзмэрийг дэлгэн үзүүлэх ажээ.

 

Уг үзэсгэлэн энэ сарын 15-ны 14.00 цагт нээлтээ хийнэ. Үзэсгэлэн 2017 оны энэ сарын 15-наас гуравдугаар сарын 15-ныг хүртэл нэг сарын хугацаанд Монголын Үндэсний Музейн түр үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүй олон нийтийн хүртээл болох юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
URANHAI:
TER RAGCHAAGIIN HUVTSASNAAS BUSAD N BUGD OOR UNDESTNIIH ...YAGAAD JINHEN MONGOL SOELIIN OLDVOR OLDDOGUI YM BOLOOOOOOOOOOOO
2017-02-18