Хятадын иргэд гэмт хэргийн хохирогч болжээ
2017-02-14

Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр энэ  сарын 13-ны өдрийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын 5 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Тэдний 3 нь БНХАУ-ын иргэн, 1нь БНСУ-ын, 1нь Казакстан  иргэн байна.

 

Мөн гадаадын 11 иргэн баривчлах, цагдан хорих байранд хоригдож байгаа бол 7 улсын 22 иргэн ял эдэлж байна. Харин гадаадын 8 иргэн гэмт хэрэгт өртөж хохирчээ. Тэдний долоо нь БНХАУ-ын, ОХУ-ын нэг иргэн байна. 

Shuud.mn
Сонин хачин