Тусгай хамгаалалттай газарт 22 сая төгрөгийн хохирол учруулжээ
2017-02-14

 

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн 10 холбогдогчтой, 22 сая гаруй төгрөгийн хохиролтой есөн гэмт хэргийг илрүүлэн, эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

 

Эдгээр хэрэг тус аймгийн Цэнгэл, Улаанхус сумын улсын тусгай хамгаалалттай газарт үйлдэгджээ. Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, тухайн газар орныг хариуцсан байгаль хамгаалагч нарын ажилдаа хандах хандлага сул, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулдаггүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн хор хөнөөлийг таниулах. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаль хамгаалагч нарт хариуцлага тооцон, ажил сайжруулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар холбогдох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлэн биелэлт, үр дүнг тооцон ажиллаж байна гэж мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ойн мод хөрөөдөхөө болиочээ. Байгаль орчноо хайрлаачээ.
2017-02-15