Ким Чен Уны ах амиа алджээ
2017-02-15

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тэрээр Малайз улсад амиа алдсан гэнэ. Өмнөд Солонгосын Засгийн газрын эх сурвалжууд дээрх мэдээллийг баталсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

 

“Ким Чен Нам нийслэл Куала Лампур хотын олон улсын нисэх буудлаас эмнэлэгт хүргэгдэх замдаа амиа алдсан” хэмээн тус улсын Цагдаагийн газраас уламжлав. “Түүнийг нисэх буудалд байхад нь  хоёр эмэгтэй хордуулсан” гэж өмнөдийн “TV Chosun” кабелийн телевиз мэдээлжээ. Гэхдээ уг мэдээллийг албаныхан батлаагүй байна.

 

Ким Жун Нам нь Хойд Солонгосын удирдагч асан Ким Чен Ирийн ууган хүү юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин