Тэргүүн хатагтайгаас уучлалт гуйв
2017-02-15

 

Америкийн өдөр тутмын “NewYork Times” сонины сэтгүүлч Жакоб Бернштейн саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийн гэргий, Тэргүүн хатагтай Меланья Трампийг “Биеэ үнэлэгч” хэмээн хэлсэн билээ.

 

Сэтгүүлч ийнхүү хэлсэнийхээ төлөө олон нийтээс ихээхэн шүүмжлэл сонсчээ. Тэрбээр өчигдөр Тэргүүн хатагтайг доромжилсоныхоо төлөө албан ёсоор уучлалт гуйсан талаар “www.independent.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр твиттер хуудастаа дөрвөн жиргээг нийтэлж, уучлалт гуйсан байна.

 

Сэтгүүлч эхний жиргээндээ “Би өөрийн буруугаа хүлээж байна” гэсэн бол дараах жиргээндээ "Би үдэшлэг дээр өөрийн үзэл бодлоо илэрхийлж байсан. Би зөвхөн хувийн үзэл бодлоо илэрхийлсэн. Гэхдээ энэ бүхэн бусдад таалагдаагүй бололтой” гэж жиргэжээ. Тэрбээр уг жиргээнээсээ 10 минутын дараа твиттер хуудастаа "Сонины ерөнхий редактор намайг шүүмжилж, сонины нэр хүндийг унагаасан хэмээн буруутгасан. Би түүнтэй санал нэгдэж байна” гэсэн бол сүүлийн жиргээндээ “Худал цуу ярианд итгэж, баталгаагүй зүйл ярьсныхаа төлөө уучлалт гуймаар байна” гэжээ.

 

Британийн “www.dailymail.com” сайт өнгөрсөн сард шинэхэн Тэргүүн хатагтайг "1990 оны үед хамгийн алдартай биеэ үнэлэгч байсан" гэх мэдээллийг нийтэлсэн билээ. Тэргүүн хатагтай нийтлэлийг нэр хүндэд нь халдах гэсэн оролдлого хэмээн мэдэгдэж, шүүхэд гомдол гаргасан юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Chi biee unelegch bhiig ni harsan, ain? Bas untaj uzsen bailguidee. Hahaha. Erguu mal
2017-02-16
Зочин:
unenshde biee unelegch n
2017-02-15