Алтны салбарынхан чуулна
2017-02-15

Монголын Уул Уурхайн Биржээс “Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг ирэх гуравдугаар сарын 17-нд зохион байгуулна. Тус чуулганаар алтны төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулна.

 

Мөн алтны салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтыг шийдэхэд гарц хайх, алтны ашиглалт, хайгуулын төсөлд хамтын ажиллагааг бий болгох, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлага солилцох, алтны хайгуул, судалгааг хөгжлийн шинэ шатанд хүргэх зэрэг олон асуудлыг хэлэлцэх юм байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин