Нялсын эндэгдэл 22,3 хувиар буурчээ
2017-02-15

 

Улсын хэмжээнд 2017 оны эхний нэгдүгээр сард 5502 хүүхэд  мэндэлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 802 буюу 12,7 хувиар буурсан үзүүлэлт аж.

 

  • 2014 оны нэгдүгээр сард 6487

 

  • 2015 оны нэгдүгээр сард 6721

 

  • 2016 оны нэгдүгээр сард 6304 хүүхэд улсын хэмжээнд мэндэлж байжээ.  

 

Харин 2017 оны нэгдүгээр сард 5502 хүүхэд төрсөн нь сүүлийн дөрвөн жилийн статистик мэдээтэй харьцуулахад хамгийн бага төрөлттэй гарчээ.  

 

Нялхсын эндэгдэл улсын хэмжээнд 2017 оны нэгдүгээр сард 94 болж, өмнөх оны мөн үеийнхээс 27 буюу 22,3 хувиар буурчээ. Мөн 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 113 болж, өмнөх оноос 27 буюу 19,3 хувиар буурчээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин