Монгол, Хятадын хилийн боомтууд ажиллахгүй
2017-02-15

 

Сар шинийн баяраар Монгол, Хятадын хилийн боомтууд ажиллахгүй. Тодруулбал энэ сарын 27-ноос 3 дугаар сарын 1-ний өдөр буюу Хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд амарна. 

 

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  энэ зохицуулалтыг хийжээ. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.

Shuud.mn
Сонин хачин