Ц.Мөнх-Оргил ЭСЯ-нд ажил хэргийн уулзалт хийв
2017-02-15

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын ОХУ-д хийж буй ажлын айлчлалыг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Элчин сайдын яаманд Ажил хэргийн уулзалт зохион байгуулав. Уулзалтад оросын талаас Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын захирал А.Б.Кулик, орлогч захирал В.А.Калинин, тус газрын Монголын хэлтсийн дарга Р.И.Журавлёв нар оролцов.

 

 

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өөрийн ажлын айлчлалын бэлтгэлийг богино хугацаанд сайн хангаж ажилласан ОХУ-ын ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын удирдлага болон Москва дахь ЭСЯ-ны нийт хамт олонд баяр хүргэж, талархал илэрхийлэв.

 

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил айлчлалын мөрөөр ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлууд, тухайлбал Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлалын бэлтгэл, тус айлчлалын үеэр байгуулах хоёр талын гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг урьдчилан тохирох зэрэг асуудалд онцгой анхаарч ажиллахыг хүсэв.

 

Мөн Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хоёр улсын салбарын яамд, байгууллагууд хоорондын харилцаа,  хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Гадаад хэргийн яамдын Архивын газрууд хооронд ажил хэргийн холбоо тогтоож, тэдгээрт хадгалагдаж буй харилцааны түүхэн баримт бичгүүдийг харилцан солилцох  зэрэг олон чухал асуудлаар ярилцаж, санал солилцов.

 

Уулзалтын дараагаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Москва дахь ЭСЯ-ны нийт дипломат албан хаагчидтай уулзаж, Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагааны асуудлаар чиглэл өгөв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
зураг нь дээр чинь манай элчин сайдын яамны ажилтангууд л байна шүү дээ
2017-02-15
O laitai ain:
Lanjgar oims bndoo
2017-02-15
Зочин:
Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг байхаа
2017-02-15
зочин:
УУЦ ӨВЧҮҮ ЧАНАХ ҮЙЛЧИЛГЭЭ Та бүхний баярын ширээний ууц болон өвчүүг мэргэжлийн тогооч уурын тогоонд чанаж үйлчилнэ. Жич Ууцыг гэрээс тань хүлээн авахдаа лац зүүж, зориулалтын баглаа боодолд савлан авна. “MEAT EXPRESS FOOD” ХХК Үнэ 30000-50000 ₮ Утас94497709,99940098,94497720, 96058896
2017-02-15
монгол:
нэг л их дэлхийн зах зээл гэж ярьсан улсууд монголын зах зээл дэлхийгээс хамаардаггүй оросоос хамаардаг юм оросын дотооддоо зарж байгаа бензиний үнэ дэлхийн зах зээлээс хямд байдаг манай шуналтнууд ханаж цадахгүй ард түмнээ их доромжлох юм шийтгэл заавал ирдэг юм шүү жудагтай бай гэж хэлмээр байна
2017-02-15
Зочин:
Айлчлалын үеэр Ц.Мөнх-Оргил сайд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг байсан “Ростех” төрийн өмчит корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезовтой уулзах хүсэлт гаргасан боловч хүлээн авахаас татгалзжээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдад Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг арилжсантай холбоотой тайлбар бичиг ирүүлж байсан билээ.
2017-02-15
Зочин:
Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг байхаа