Одод хайрын баярыг хэрхэн тэмдэглэв
2017-02-15

Гэгээн хайрын баярын өдөр өчигдөр боллоо. Энэхүү гайхалтай баярыг холливуудын алдартнууд хэрхэн тэмдэглснийг сонирхуулж байна.

 

Марк Уолберг

 

 

Холливуудын нэрт жүжигчин Марк Уолберг хайрын баяраар эхнэр Реа Дурхамын хамтаар саяхан нээлтээ хийсэн “Fifty Shades Darker” киног үзжээ. Жүжигчин эр инстаграм хуудастаа “Гайхалтай үдэш” гэж бичжээ.

 

Жери Хорнер

 

 

Британийн алдарт “Spice Girls” охидын хамтлагийн гишүүн Жери Хорнер хайрын баяраар нөхөр Кристин Корнертээ зүрхэн хэлбэртэй бялуу хийж өгчээ. Хос саяхан Жорж гэх хүүтэй болсон билээ.

 

Кулия Женнер

 

 

Реалити шоуны од Кулия Женнер хайрын баяраар найз залуу Тугагийн хамтаар Нью Йорк хот дахь тансаг зэрэглэлийн зоогийн газарт оройн зоог барьжээ. Кулия инстаграмдаа найз залуугаа үнсч буй зургаа нийтлээд “Хайртай шүү” гэж бичсэн байна.

 

Лив Тэйлор

 

 

Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Лив Тэйлор хайрын баяраар нөхөр Дэв Гарнерийн хамтаар хөлбөмбөгийн “Barcelona” клубын тоглолтыг үзжээ.

 

Меган Маркле

 

 

Их Британийн ханхүү Харригийн дурлалт бүсгүй, жүжигчин Меган хайрын баярыг Нью Йорк хотноо тэмдэглэн өнгөрүүлжээ. Тэрбээр “Би та нар хайртай” хэмээн бичсэн хананы урд зургаа авахуулж, инстаграмдаа байршуулсан байна.

 

Руби Росе

 

 

Холливуудын уран бүтээлч Росе хайрын баяраар найз бүсгүй Жессикагийн хамтаар Лос Анжелес хотноо зугаалсан байна. Тэд хамтдаа авахуулсан зургаа инстаграмдаа байршуулсан аж.

 

Селена Гомез

 

 

Дуучин Селена Гомез хайрын баяраар найз залуу Векендийн хамт тансаг зэрэглэлийн усан онгоцоор Лос Анжелес хотоор зугаалсан байна.

 

Жастин Бибер

 

 

Ганц бие, дуучин Бибер хайрын баяраар гэртээ ганцаараа байжээ. Тэрбээр инстаграмдаа “Ганцаардаж байна” гэж бичжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
SHAASSS
2017-02-15