Эрдэмтэн судлаачид мэдээлэл хийнэ
2017-02-16

09.00 цагт: Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтаны сургалт, семинарын нээлт  Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд болно. Сургалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болох бөгөөд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа болон холбогдох байгууллагуудын удирдлагууд оролцоно. 


09:00-10:00 цагт: Зоонозын өвчин судлалын төвүүдийн удирдах ажилтны “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөн эхэлнэ. Эрүүл яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон газрын дарга нар уг хуралд оролцоно. 


9:00-15:30 цагт: “Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний орчин үеийн чиг хандлага ба тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг ЭМЯ-ны В зааланд болно.


11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд Палеонтологи-геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн байрыг БЗД-ийн прокурорын газар болгох ТӨХ-ны шийдвэрийг эсэргүүцэж Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо, Шинжлэх ухаанаа аваръя түр хорооноос "Эрдэмтэдийн ажлын байрыг дээрэмдэхээ зогсоо" сэдвээр мэдээлэл хийнэ.


16.00 цагт: "Өнөр бүл" хүүхдийн төвийн харъяа Сэргээн засах хөгжлийн төвд Тайваний Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангаас эмчилгээний тоног төхөөрөмж гардуулан өгнө. 


16.00 цагт ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагч С.Г.Левченко МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон Тэргүүлэгч гишүүдтэй биечлэн уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны хэтийн төлөв болон 14-ны өдөр зохион байгуулагдсан бизнес форумын үр дүнгийн талаар санал солилцох ба арга хэмжээний үеэр талууд гурван санамж бичиг үзэглэнэ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
har uhaanaar mashin vagon zohioson
2017-02-16
Зочин:
erdemtediig yalgavarlan gaduurhaj niigemd hereggu geh yum ted chin ongots mashin zohioson
2017-02-16
Зочин:
injeneriin yam baiguul
2017-02-16
Зочин:
injeneriin yam
2017-02-16