Ким Чен Намыг хөнөөсөн эмэгтэйчүүдийг баривчилжээ
2017-02-16

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам өчигдөр Малайзын Куала Лампур хотын нисэх буудалд байхдаа бусдад хорлогдож, амиа алдсан билээ.  Ким Чен Намыг хоёр эмэгтэй хортой зүүгээр харваж хөнөөсөн хэмээн тус улсын хэвлэлүүд  мэдээлж байна. Өнөөг хүртэл түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа юм.

 

Тэгвэл Малайзын цагдаагийнхан Ким Чен Намыг хөнөөсөн хэрэгт сэжиглэн хоёр эмэгтэйг баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

Тэднийг нисэх буудлаас баривчилсан гэнэ.  Баригдсан эмэгтэйчүүдийн нэгийнх нь дүр төрхийг хяналтын камерийн тусламжтай нийтэд ил болгоод байна. Одоогоор цагдаагийнхан мэдээлэл хийгээгүй байгаа юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Mundag ajildag tsagdaa nar bn
2017-02-16