Ээлжит томилгоо хийгджээ
2017-02-16

 

Төрийн албаны зөвлөлийн 5 дугаар хуралдаанаар   Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга, Хүний эрхийн Үндэсний комиссын Ажлын албаны дарга зэрэг албан тушаалын  нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцсэн байна.   

Зөвлөлийн хуралдаанаар өрсөлдсөн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан

 

Ч.Алтангэрэлийг Хүний эрхийн Үндэсний комиссын Ажлын албаны даргаар

 

Б.Насантогтохыг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар

 

Д.Болормааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргаар томилуулахаар болжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-02-16
zochin:
Yu hiij bsan uls Tomilogdoj bga yum bol Zurag en ter n bna uu Iim medee dutuu yum taviad yah bilee Survaljlagch nar aa....
2017-02-16