НӨАТ: Сугалааны тохирол ням гаригт явагдана
2017-02-16

НӨАТ-ын урамшууллын 2017 оны эхний сугалааны тохирол энэ сарын 19-ны ням гаригт 19.35 цагаас Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

 

 


Энэ оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулна. Иргэд баримтаа энэ сарын 18-ны өдрийн 23.59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлж НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах юм.

Shuud.mn
Сонин хачин