Ерөнхийлөгчид “Эрдэнэт”-ээр хориг тавих эрх байгаа
2017-02-16

Гэрэл зургийг MPA.mn

Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.

 

-“Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцаатай холбоотой шалгалтыг Хууль зүйн байнгын хорооноос явуулж УИХ-ын тогтоол гарсан. Одоо “Эрдэнэт” үйлдвэр дээр дахиад шалгалт явуулж байгаа гэж байна. Энэ танай байнгын хороотой холбоотой юу?

 

-“Эрдэнэт”-ийн асуудлаар ТӨХ, Сангийн яам, татварын байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Энэ шалгалт э 20-иод хоногийн хугацаанд үргэлжилнэ.  Дүн нь Цагаан сарын өмнө гарах байх. Энэ шалгалтыг бид анхааралтай ажиглаж байгаа.

 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль  энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэсэн. Гэсэн ч энэ хууль хэрэгжиж эхэлсэн эхлээгүй, хэрэгжүүлэх нөхцөл боломж нь бүрдээгүй гэсэн мэдээллүүд гарах боллоо. Баталсан хуулиудынхаа хэрэгжилтийг эргээд яаж хянадаг вэ?

 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Их хурал хууль баталсан л бол хэрэгжих ёстой. Хэрэгжилтийг шалгадаг хоёр янзын хэлбэр байна. Нэг нь Их хурал өөрөө шалгадаг. Хоёр дахь нь Аудитын газар хууль тогтоомжийн  хэрэгжилтээр гүйцэтгэлийн аудит хийдэг. Бид 2017 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг Үндэсний Аудитын газраар хийлгэхээр оруулсан байгаа.

 

-Намрын чуулганаар батлагдсан Арбитрын тухай хууль дэлхийн жишигт нийцсэн гэж байна. Энэ хуульд ямар өөрчлөлт орсон  бэ?

 

-2003 оноос мөрдөгдөж байгаа Арбитрын хуулийн зохицуулалт нь хэрэг маргаан шийдвэрлэх үед хэт нэг талыг барьдаг. Эсвэл хараат бусаар ажиллах нөхцөл бололцоо, шинжээчийн томилох, үзлэг хийлгэх зэрэг тодорхой ажил бүрхэг байсан. Өөр улсад хийгдэх ажиллагаа хуулиар олгогдоогүй зэрэг асуудлууд байсан. Арбитраас гарч байгаа шийдвэрийн биелэлтийн баталгаажуулах асуудал нь бусад хуулиудтайгаа уялдаа муутай байсан. Өөрөөр хэлбэл, Арбитрын шийдвэр гарчихдаг. Нөгөө талд нь өөр өнцгөөс шүүхийн шийдвэр гардаг. Эсвэл цагдаа хэрэг үүсгэдэг зэргээр аль ч үгүй юм болгох тохиолдол байсан. Шинэ хуулиар энэ бүхнийг зассан. Гол нь Арбитраас гарсан шийдвэр Монгол Улсад шүүхийн шийдвэр бүрэн төгс хэрэгжих боломж бололцоог бүрдүүлсэн. 

 

-“Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой асуудлаар Байнгын хороонд ямар мэдээлэл байгаа вэ? Гуравдугаар сарын 20-нд болох шүүх хуралд манай талаас ямар хүмүүс оролцох вэ?

 

-Гуравдугаар сарын 20-ны шүүх хурлын талаар мэдэхгүй байна. 49 хувийг эзэмшиж байгаа хүмүүс шүүх, хяналтын бүх газраар явах байлгүй. Явах эрх нь тэдэнд байгаа. Явах эрхийг нь хэн ч хорьж чадахгүй. Өнөөдөр хуулиар ямар боломж бололцоо байна. Ерөнхийлөгч хориг тавьж болно. Үндсэн хуулийн цэцэд  УИХ-ын тогтоолыг өгч болно. Бүх хэлбэрээр эрх нь нээлттэй байгаа. Эрхээ хэрэгжүүлэх боломжийг  УИХ ч юм уу хэн нэг албан тушаалтан хаах нөхцөл байхгүй. Тийм учраас бид тэр үйлдлийг нь харж байна. ТӨХ-ны, Засгийн газрын дүгнэлтийг харж байна.  

 

-Эрүүгийн хуульд эмч нарт хариуцлага тооцохтой холбоотой заалт өөрчлөгдсөн үү?

 

-Эмч нартай холбоотой торгуулийн хэмжээ хоёр дахин буурсан. Хамгийн сүүлийн Их хурлын чуулганы эхний хэлэлцүүлгээр хорих ял нь байхгүй болсон. Одоо эцсийн хэлэлцүүлгээр дахин хэлэлцэгдэнэ.

 

-Байнгын хорооны хуралд дээр үргэлжлүүлээд Худалдаа хөгжлийн банктай холбоотой концессийн гэрээнүүдэд хяналт шалгалт хийнэ гэж яригдаж байсан. Энэ хэзээнээс хийгдэж эхлэх вэ.

 

-Нийтдээ 1.6 их наяд төгрөгийн концесс байгаа. Үүд шалгах ёстой юм их бий. 1.6 их наядыг Монголын төр, татвар төлөгч иргэд төлнө. Энд бодитой хийгдсэн юм байна уу гэдгийг цэгцэлж үзэх хэрэгтэй.  

 

Зарим газар концессийн гэрээгээр зам тавьсан, үгүй нь мэдэгдэхгүй байна. Зарим газар  үнийн дүн нь явцын дунд 3-4 удаа өөрчлөгдөж, 1180 дахин өссөн концессийн гэрээ хүртэл байна. Хөгжлийн банкнаас гарсан 1.3 их наяд төгрөгийн ихэнх нь концессоор явсан. Энэ бүгдийг шалгаж, нэг талд нь гаргах ёстой. Шударга ёсыг тогтоож, өрийг ард түмэн бага төлж, идсэн хүмүүс ээр их төлүүлэх ёстой.

 

-“Эрдэнэт” үйлдвэр ард түмэнд хамаагүй, хэсэг бүлэг улстөрчдийн саалийн үнээ гэж яригдаад байна. Байнгын хороо хувьчлалын хүрээнд шалгалт хийлээ. Цаашдаа “Эрдэнэт”-д шахаа хийсэн улстөрчдийг нэрлэх боломж байгаа юу. Ажлын хэсэгт гишүүнээр орсон Ц.Нямдорж гишүүний хүү 2.5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн гэж яригдаж байна.

 

-Сангийн яам, ТӨХ-ны шалгалтын дараа ил тод болох байх. Худалдан авах ажиллагаа, аливаа компанийн үйл ажиллагаа нээлттэй байж, цаана нь муу муухай зүйл нуугдахгүй. Засгийн газрын 30 дугаар тогтоол нууц л байсан. Үүнтэй ижилхэн арга хэлбэрээр бүх зүйл хийгдсэн. Тийм учраас бид хуулийн хэрэгжилт, ил тод байдлыг ил болгох ёстой. Компаниудын тайланг ил тод зарлах хэрэгтэй. “Эрдэнэт” ч биш бусад төрийн өмчит компаниудыг мэдээллийг ил болгох нь ТӨХ-ны бодлого байх ёстой гэж үзэж байгаа. Архангай аймагт “Гудамж” төслийн хүрээнд нэг км замыг 5 тэрбум төгрөгөөр барьж байна гээд бод доо.  Төсөвт өртөг нь 1.2 тэрбум төгрөгийн стандарттай байсан.

 

-Эрдэнэт”-ийн 51 хувь барьцаанд байгаад Лондонгий шүүх дээр эхний шатанд ялагдчихсан гэдэг асуудлыг нөгөө тал ярьж байгаа.  Энэ талаар танд мэдээлэл бий юу?

 

-“Эрдэнэт”-ийн захирлаас асуухад нийтдээ 8 сая ам.долларын асуудал Арбитрийн шүүх дээр яригдаж байгаа юм билээ. “49” хувьтай хийсэн уулзалтаар  100 сая орчим ам.долларын  шийдвэр  хийгдсэн гэж байсан. Үүнээс илүү мэдээлэл надад алга байна.  Шалгалтын дүнгээр асуудал гарч ирэх байх.

 

-Төрийн өмчит компаниуд ашигтай ажилладаг байсан. Сүүлийн хэдэн жил 10-аад их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн. Хариуцлага тооцох уу?

 

-Төрийн өмчит компаниуд олноор байгуулсан. Өөрсдөд нь хэрэггүй зүйл худалдаж авсан, ашиггүй зүйл хийдэг асуудал төрд тогтчихоод байна. Үүнийг болих хэрэгтэй. Байнгын хорооноос чиглэл өгсөн. Манай Говь-Алтай аймагт 8:12 хэмжээтэй ус савладаг үйлдвэрийг 1.9 тэрбум төгрөгөөр баригдсан байна. Орон нутгийн өмчит компани байгуулчихсан. Иймэрхүү жишээ олон байгаа. Төр өөрөө бизнес хийх гэж оролдсон. Ингэхдээ өөрсдөө идэхийн тулд их хэмжээний мөнгөөр хийсэн байна. Хариуцлага тооцох нь гарцаагүй. Одоо цэвэрлээд явахгүй бол ирээдүйд эвгүй байдал руу орно.

 

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг аваад Хятад 2 тэрбумын зээлийн барьцаанд тавьж байгаа гэж О.Баасанхүү гишүүн ярилцлага өгсөн байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

 

-Тэрийг О.Баасанхүүгээс л асуу. Би мэдэхгүй.

 

-“Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудлыг ярихад ТӨХ-ны дарга нь “гуравдугаар сарын 20-нд болох бүх мэдээллийг Хуульзүйн байнгын хороонд өгч байгаа” гэж мэдээлсэн. Таны зүгээс тодорхой мэдээлэл байхгүй гэж байна.

 

-Хуульзүйн байнгын хороонд албан ёсны мэдээлэл алга. ТЕГ-аас шалгалт очиход 109 сая ам.долларын асуудал байгаагүй. 109 сая ам.долларыг тухайн үед авсан Хадгаламж банкны нөхөд өөрсдөө төлж барагдуулаад явж байгаа гэдгийг Хуульзүйн байнгын хорооны хуралдаан дээр н.Ням-Осор дарга хэлж байсан.

 

-Өнгөрсөн 4 жилийн хугацаанд эрх баригчид мөнгийг гамгүй зарцуулсан, хариуцлага тооцно гэж байсан. Харин шинэ бүрдсэн парламентаар Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа. Одоо хууль бус зүйл бүүр гаарч байгаа гэж ойлгож болох уу? БОАЖ-ны газрын дарга нар 200 орчим сая төгрөгийн авлига авсан асуудалд холбогдлоо.

 

-Наадах чинь жижиг хардалт байх. Шилэн дансны хууль хэрэгжих ёстой. Засгийн газар руу Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгүүлэхээр асуулга тавьсан байгаа. Хаврын чуулганаар энэ мэдээлэл хийгдэх байх.  

 

-УИХ-аас баталсан тогтоолд “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахдаа Монголбанк, Хөгжлийн банкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгосон зээл, бонд зэргээс суутган тооцохоор заасан. Худалдаа хөгжлийн банк Засгийн газраас авлагатай юм билээ. Үүнийг яаж шийдэх бол?

 

-Манай ажлын хэсэгт Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч, Хяналтын шалгалтын газрын дарга нь, Сангийн яамны Төрийн нарийн нарийн бичгийн дарга, ТЕГ-ын Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга орсон. Энэ бүрэлдэхүүн тодорхой удирдамжийн дагуу өөр, өөрсдийнхөө чиглэлийн дагуу ажиллаж гаргаж ирсэн мэдээллийн дагуу “Монголын зэс” компанийн эзэмшиж буй 49 хувийг суутган тооцох хэлбэрээр төрд авах шийдвэр гаргасан.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
buruu shiidver gargasan gedgee khuleen zuvshuurch baikh shib dee. Khunii garaar mogoi bariulna gedeg yum daa
2017-02-17
hahHahaha:
yun erdenet iin 49 .. 51 ni alga bolchihson . hahaha . s bayr . cv batbold .nar 11 . 12 ond baritsaalan . alga bolgosoniig . 65 mal odoo yu gej hutsah ve . ????? harah l vldlee . . yanaaa
2017-02-17
Zochin:
Pee ene nuguu mangar shar uu .Niamkaagaa dagaad hoit solongosd ochij amidar .Huarangiin amidralaa murudigsud
2017-02-16
Иргэн:
Тэр хориг тавибал бүү хүлээж ав. Хулгайч, луйварчдыг дэмждэг шударга ёс гэж байхгүй шүү
2017-02-16
News.mn коментуудаас ишлэв:
Үлэг гүрвэлийн чулуужсан өндөг зулзган ... дүрээр амилж данхар толгойгоо дааж ядан...
2017-02-16
Зочин:
ал юм даа чи
2017-02-16
зочин:
Эрдэнэтийг эрдэнэт үйлдвэр шиг үйлдвэр болгох ёстой 100 харин одоо 51 хувийг мөн сайн шалгах хэрэгтэй тэрнээс луйварчид зүгээр май гээд өгж хэрхэвч болохгүй ерөнхийлөгч хориг тавин гэж юу байсан юм ард түмний өмч ард түмэнд буюу 100 төр байх хэрэгтэй харин шахаа хийсэн мөнгө угаасан банкны барьцаанд тавьсан эрх бүхий албан тушаалтангууд шалгах хэрэгтэй
2017-02-16
Ард тумэн гэдэг чинь хоосон уг шуу:
Ард тумэн Гээд ярьдаг Хумуусд ашигтай болохоос жирийн Хумуус Ямар хуртээлгуй. Харин ч дордоно за... Тэнэг малнуудааа
2017-02-16
Энэ МАН ухан Нямдоржийн 2,5 тэрбум:
Раднаасэд 200 000 000 тогрогний жижиг асуудал. Манай намд хамаагуй гэнэ.. Бас Нямдоржийн 2,5 тэрбум Гэх мэтийн жижиг шахаагаа бас хамаагуй.. Гэнээ. Том монгогонд Дуртай юм Байна... Том Амбицтай,, Их шудрагадууу юм шиг ..кккк
2017-02-16
Mongoloos aw:
mongoloos aw. muusain Piodal-uud. Manai urd jugiin sain ahad og.
2017-02-16
Зочин:
200 саяын хахууль жижиг гэхээр хэд том бэ
2017-02-16
kkkkkk:
YAH CH arga odoohondoo alga daaaa kkkk za yah veee ideee hamaagui idsen munguu eh orondoo l naaa huuhduudee zuv humuujuul za tegee l bolooo id id uuriiguu hulgaich gdgeee bodoj l yav bitii peeediigeed bgaarai
2017-02-16
Зочин:
Мэдээж хучингуй болох хэлцэлийг хийсэн тэнэг хумуус байдгаа
2017-02-16
Зочин:
Эрдэнэтийг буцааж авсан явдалд ард тумэн маш их баярлаж байгаа одоо хууль баримтлаагуй Сайхан билэг болон худалдаа х банкныханд харуйцлага тооцохыг хулээж байгаа
2017-02-16
Zochin:
Ene neg buduun utsan huuheldee chin harin nileen tene gar uu ugui yu orosuud ruu dairaad baisan
2017-02-16
Зочин:
ХХБ-ны жинхэнэ эзэд , эрх мэдэлтнүүд Монголчууд байж чадаж байгаа юм уу Ттаминь ээ
2017-02-16
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-02-16