Сар шинийн барилдааныг Буянт-Ухаа спортын ордонд хийе
2017-02-17

 

Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан ес хоногийн дараа болох гэж байна. Үндэсний их баяр наадмын дараа орох хамгийн том барилдаан энэ. Цагаан сарын барилдаанаар наадмын өнгийг шинждэг ч гэдэг. Дээрээс нь монгол түмэн уламжлалт ганц баярынхаа өмнө буюу битүүнд үндэсний бөхийнхөө уран хурц барилдааныг үзэж, хийморь лундаагаа сэргээдэг уламжлалтай.

 

Ерөөсөө үндэсний бөх, уламжлалт баяр хоёр сүлэлдэж байдаг гэсэн үг. Тиймдээ ч бөхчүүдийнхээ барилдааныг дэргэдээс нь үзэж, бахархахыг хүсдэг. Гэвч хүсвэл хясна гэгчээр Монгол бөхийн өргөө нь 2500 хүний л суудалтай.

 

За тэгээд сар шинийн баярын бөх үзэх гэсэн хэдэн арван мянган хүний дунд дайн болно доо. Уртаас урт дараалал үүсээд, бараг л зодолдох дөхдөг. Дээрээс нь шагчид гэж шогийн хүмүүс байна. Танил тал, энэ тэрээ ашиглаад баахан билет авчихна. Тэгээд битүүний өдөр дөхүүлээд өнөөхөө хэд дахин нугалж зараад байж байх жишээтэй. Арай л Бөхийн холбооныхон өөрсдөө шагладаггүй гэж найдъя. Ийм л зүйл жил бүрийн цагаан сараар болдог.

 

Монголчуудын бөхөө хайрлаж, хүндэлж, үзэх гэсэн хүсэл дээр нь тоглодог. Багахан суудалтай бөхийн өргөөндөө багталцахгүй чихэлддэг. Ингэж байхаар цагаан сарынхаа бөхийг Буянт-Ухаа спорт ордонд хийвэл яасан юм бэ. Ийм санаачилгыг бөх сонирхогчид маш их гаргаж байна. Бөхийн өргөөнийхөн орлогоо бодоод л энэ санаачилгыг дэмжихгүй байх шиг байгаа юм.

 

Түүнээс биш бөх сонирхогчдоо боддог бол Буянт-Ухаа дахь спортын ордонд хийхэд яах вэ дээ. Эсвэл орлогоо хуваая гээд тохирчих л доо, Бөхийн өргөөнийхөн. Ганц жил тэнд хийгээд үзчихмээр байна. Тэртэй тэргүй манайхан бүгд унаа тэрэгтэй болчихсон болохоор холдохгүй. Дээрээс нь автобус унаа байнга л явж байгаа. Нэг их холдохгүй. Хамгийн гол нь тэр чинь 5000 гаруй хүний суудалтай ордон. Бөхийн өргөөнөөс хоёр дахин том.

 

Тэгээд ч барилдах талбай нь ч жижигдэхгүй. Бөөрөнхий биш л гэж голохгүй бол шүү дээ. Тиймээс энэ жил Буянт-Ухаа спортын ордонд л сар шинийн барилдаанаа зохион байгуулах хэрэгтэй байна. Дахиад хэлье, Бөхийн өргөөнийхөн тасалбарын ашгаа бодохгүйгээр ганц жил үзэгчдээ бодчих. Хэдэн арван мянгаараа тасалбар авах гэж үйлээ үзэж, арай гэж 2500 нь Бөхийн өргөөнд орж байгаа шүү дээ.

 

Бусад нь зурагтаараа үзэх болчихоод байна. Тэгвэл яагаад энэ жил дахиад 2500 гаруй хүн бөхчүүдийнхээ барилдааныг, аварга, арслан, гарьд, заануудаа хажуунаас хараад, үзээд, баясчих эрхгүй гэж. Энэ асуудлыг Бөхийн холбооныхон шийдэх хэрэгтэй.  Монгол бөх гэдэг Бөхийн холбооны өмч биш. Бөхчүүд гэдэг тэдэнд ашиг олж өгөх хэрэгсэл ч биш. Бөхийн өргөөнд ашиг оруулах ч жүжигчин биш шүү дээ. 

 

Харин бөхчүүд үзэгчдээ баясгаж, тэднийхээ хайр хүндлэлийг хүлээж явах эрхтэй. Тийм болохоор заавал Бөхийн өргөөнд л сар шинийн бөхийн барилдаан болох ёстой гэсэн хууль байхгүй. Тэгээд ч жил бүр бөх сонирхогчдыг дараалалд зогсоож, дааруулж, шагийн тасалбар худалдаж авахад хүргэж байгаа Бөхийн холбоо ч гэсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой. Тэр утгаараа энэ жил Буянт-Ухаа спортын ордонд сар шинийн бөхөө барилдуулмаар байна. Цаашид жил бүр тэнд зохион байгуулж байсан ч яадаг юм. Бөхийн өргөө ганц барилдааны орлогоор л дутав гэж. Байнга дуучдын тоглолт болж, элдэв том, жижиг барилдаан зохион байгуулж байгаа биз дээ.

 

mminfo.mn

Н.Пунцагболд

Shuud.mn
Сонин хачин
nymaa:
ugui
2017-02-21
Зочин:
Зурагтаар үзэх нь амар даа
2017-02-19
Зочин:
Good idea
2017-02-19
ghjj:
Ok
2017-02-18
Зочин:
Bukh uziye geheer tomoohon barildaantai udur shagaar bilet avaad l ordog. Tegeed shahalaad buhchuudtei adilhan l huls tsutgaj amisgal davhtsaad hetsuu bokson bna,lee. Hunii Undsen huulind zaasan uzej harah erhiig zurchsun ene baidlaa zogsoogoichee Nyamdirjoo. Tsagaan sariin barikdaaniig Sport tsogtsolbort hiih ni zuv. Demjij bna
2017-02-18
CHANCE@XXK:
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
2017-02-18
asd:
erhem turiin terguuh tahd helehed sar shihiih barildaahaa buyht uhaa dah sport hiiy.ard tumniig jil bur uurluuldag ene baidliig zogsooy.buhiig urguu gej erkh darkhtai murtuu huuchirsan bas jijighen deer ikh hotiih zam tugjruun baigaa murtuu gadnskh uhgu zusee ynzlahgui murtuu udur bolgon olon arvan say tygrug oldog baiguullaga shuu dee .harih ternii orond sto shine bas tegeed buhiin bodokh ym bol zai talbai ikh bas deer bi hunii suudal ikhtei geed olon davuu taltai iim saikhan ordon bna shuu dee.mongol ulsiin erkhem terguun tahig ene talaar anhaarch uzne gedegt itgeltei bna
2017-02-18
Зочин:
Наад шуналтангууд чинь тэгэхгүйэ шагласан мөнгө нь өвөрт ордог, харин Бөхийн Үндэсний холбоо гэдэг шинэ холбоо байгуулмаар байна яагаад 3 сая бөхөд дуртай иргэд ганц хувиа хичээсэн шуналтай өвгөнөөс бөх үзье л дээ гэж гуйх дээрээ тулчихсийн
2017-02-18
Зочин:
Яг үнэн.Бөхийг оргиор нь үзэх хүний тоог хязгаарласан энэ өмхий хуучин амбаараа орхилдоо.Үзэх сонирхолтой нь очоод үзнэ биз.Машин тавих газаргүй,замын зохиомол түгжрээ үүсгэж Нямдоржтонгуудыг баяжуулсан, бөхийн даваа бүрт МАФИ луйвар үнэртүүлсэн энэ байрыг орхи.Зүгээр л монголд өт хорхой мэт өсөн үржиж буй дуучдыг саадаг газар болго.
2017-02-18
Зочин:
Boli boli Nyamdorj Danzan daguul salbadai ni hen ch bilee neg ih olon ugtei amitan ted haravchihviidee
2017-02-17
бөх сонирхогч:
тэр том заал дүүрэхгүй ш дээ
2017-02-17
BOLD:
MASH IH ZUV SANAL DEMJIIJ BNA
2017-02-17
Зочин:
ug ni zov baina. Daan ch Nymdorj ni zovchoorohgui l dee.
2017-02-17
ИРГЭН:
ИЙМЭРХҮҮ САНАЛ САНААЧЛАГЫГ АРД ТҮМЭНД ХҮРГЭЖ САНАЛ БОДЛЫ НЬ СОНСОЖ БАЙХ НЬ ЭДНИЙ АЖИЛ БИЗ ДЭЭ.
2017-02-17
ИРГЭН:
ЗӨВ ШҮҮ ДЭМЖИЖ БАЙНА.БӨХӨӨ ҮЗМЭЭР БАЙДАГ БИЛЕТИЙ НЬ АВЧ ЧАДАХГҮЙ БУХИМДААД Л ӨНГӨРӨХ НЬ ДААНЧ ХАРАМСАЛТАЙ ШҮҮ.ТИЙМЭЭС ХОЛ ГЭХГҮЙ ОЧООД ҮЗЧИХЭНЭ ЭЭ.ЭРТХЭН ЭХЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙХ ШҮҮ.
2017-02-17
ИРГЭН:
ЗӨВ ШҮҮ ДЭМЖИЖ БАЙНА.БӨХӨӨ ҮЗМЭЭР БАЙДАГ БИЛЕТИЙ НЬ АВЧ ЧАДАХГҮЙ БУХИМДААД Л ӨНГӨРӨХ НЬ ДААНЧ ХАРАМСАЛТАЙ ШҮҮ.ТИЙМЭЭС ХОЛ ГЭХГҮЙ ОЧООД ҮЗЧИХЭНЭ ЭЭ.ЭРТХЭН ЭХЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙХ ШҮҮ.
2017-02-17
Ямба:
энэ пунцагболд сэтгүүлч үү СЭТГҮҮРЧ үү. санал дэвшүүлэх нь чөлөөтэй шүүдээ. Гэхдээ сэтгүүлч бол сэхээтний том төлөөлөл гэж ядруухан би ойлгодог юм. Иймэрхүү хэрүүл өдөөсөн сэхээтэн монголд олшироод байгаа нь монголын хөгжил дэвшилд гай болоод байгаа юм шүүдээ.
2017-02-17
ИРГЭН:
ИЙМЭРХҮҮ САНАЛ САНААЧЛАГЫГ АРД ТҮМЭНД ХҮРГЭЖ САНАЛ БОДЛЫ НЬ СОНСОЖ БАЙХ НЬ ЭДНИЙ АЖИЛ БИЗ ДЭЭ.
Зочин:
Буянт-Ухаад бөх барилдуулах ямар ч тохиромжгүй газар. Бөхийн өргөө ч бохир заваан нь үнэн гэхдээ одоохондоо тэнд л барилдуулахаас өөр тохиромжтой газар байхгүй
2017-02-17
nyamaa:
zuv adaglaad zogsooltoi hun zeh bagtaalmch tom
2017-02-17
зочин:
мааш зөв санал байна өө, дэмжиж байна, яагаад ер нь тэнд барилдуулж болдоггүй юм вэ,
2017-02-17
Зочин:
маш зөв санал байна
2017-02-17
Зочин:
ДЭМЖИЖ БАИНА ТЭГВЭЛ ОЧИЖ ҮЗНЭ ШҮҮ
2017-02-17
Serjbudee:
Estoi zuv za barag l0.000 khun orno mashinii zogsool sain odoo aliin bolgon khedkhen khun ugjikh be
2017-02-17
zochin:
bohiin holboonii Nymdorj gej neg shulaach ashigaa bodood yawuulahgvil dee bi svvliin 4 jil shagchidaas bolj vzej chadsangvi nadshig olon zaluus bii bolwuu
2017-02-17
!!!:
Bohiin orgoog buulgah heregtei mash ih bohirdoltoi umhii gazar !!!
2017-02-17
Зочин:
Дэмий дээ. Өндөр суудалтай бөх үзэхэд тохиромж муутай шүү дээ. хашлага тулж байгаа бөхчүүд үзэгчдэд харагдахгүй доогуур ороод алга болчихно. За тэгээд бөөн хэрүүл
2017-02-17
Зочин:
Buhiin urguu gej jorlon shig hogiin baishind bahtaj shingehgui bj bhaar , ter tom Ordond hiih ug ni zuv l yum
2017-02-17
Zow Nished barilduul:
Zow sanaa hotiinn tow duuren boglorson mashinuud Su Batbold eniigee neg yum medej b gaa bailgui dee
2017-02-17
Сэрэмж:
Санал нийлэхгүй байнаа. Энэ сайхан ордоны шал нь үндэсний бөх барилдуулах зориулалтгүй. Дараа нь сагс, волейбол, гандбол, хөлбөмбөгийн томоохон олон улсын нэр хүндтэй болон бусад тэмцээн явуулах боломжгүй болно шүү.
2017-02-17
Зочин:
нээлт гаргагч................хэ хэ хэ
2017-02-17
Зочин:
Энэ зөв санал байна даа
2017-02-17
irgen:
Bodox l bodol...
2017-02-17