Улаанбаатар
Амиа золиослогч этгээд 72 хүнийг хөнөөв
2017-2-17

 

Пакистаны Синд мужид террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Халдлагаар 72 хүн амиа алдаж, олон хүн бэртжээ. Амиа золиослогч этгээд тус хот дахь шашны баярын үеэр нэг этгээд өөрийгөө егүүтгэсэн байна.

 

Ерөнхий сайд Наваз Шариф уг халдлагын ард Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл бий хэмээн мэдэгдлээ.

 

Одоогоор тус бүлэглэл Пакистаны халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байна. Долоо хоногийн хугацаанд тус улсад хэд хэдэн халдлага болсон учир Ерөнхий сайд орон даяар аюулгүй байдлыг сайжруулахыг албаныханд даалгажээ.

 

Хэдхэн хоногийн өмнө талибанчууд Пешавар мужид халдлага үйлдэж, долоон хүнийг хөнөөсөн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин