“Самсунг”-ийн өв залгамжлагчийг баривчиллаа
2017-02-17

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн нэр холбогдоод буй авлигын дуулиантай холбогдуулан “Самсунг” группийн өв залгамжлагч, гүйцэтгэх захирал И Жэ Ёныг өчигдөр орон нутгийн цагаар 14.00 цагт баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Сөүлийн Дээд шүүх И Жэ Ёныг авлигын хэргээр баривчлах прокурорын хүсэлтийг хүлээн авсан байна.

 

И Жэ Ён Ерөнхийлөгчөөс дэмжлэг авах зорилгоор түүний дотны найз болох Чой Сун Шилд олон сая долларыг хууль бусаар өгсөн хэмээн прокурор буруутгаж буй юм.

 

Түүнийг уг хэргээр өнгөрсөн сард прокурорууд баривчилсан ч шүүхээс хангалттай нотолгоо байхгүй гэх үндэслэлээр сулласан билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин