Ерөнхий сайд бичин жилийн шилдгүүдэд шагнал гардууллаа
2017-02-20

21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар Засгийн газраас шалгаруулсан. Энэ өдрүүдэд эрхэм хүндтэй энэ шагналыг УИХ, Засгийн газрын гишүүд гардуулж байна.

 

 

Улсын аварга малчин Г.Ансай

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 19-ний ням гаригт Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж “Улсын аварга малчин”, “Улсын тэргүүний тариаланч”, “Улсын аварга тариаланч хамт олон” шагналыг гардууллаа.

 

Энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Улсын аварга малчин”-аар шалгарсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын малчин Г.Ансай, Баянгол сумын малчин Ц.Булган, Жавхлант сумын малчин Т.Цэрэнсодном, Ерөө сумын малчин Х.Балдандорж нарын хотонд зочилж, шагналыг гардуулсан юм.

 

 

Улсын аварга тариаланч хамт олноор шалгарсан "Өглөгчийн хэрэм" ХХК-ийн захирал Ц.Энхжаргал

 

Мөн “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Өглөгчийн хэрэм” ХХК, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их шинэстэй” ХХК болон улсын аварга тариаланчаар тодорсон Дархан-Уул аймгийн Хонгор сумын аварга тариаланч Б.Жаргалсайхан нарт  Засгийн газрын шагналыг гардуулан өглөө. Аваргын болзол хангасан малчид, иргэд, тариаланчид, хамт олонд цом, тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, улаан халз бүхий 5 ханатай гэр бэлэглэж байна

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас шалгарсан шилдгүүдэд шагнал гардуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Улсын аварга тариаланч Б.Жаргалсайханыд

 

Улсын аварга малчин Т.Цэрэнсодном

 

Улсын аварга малчин Х.Балдандорж

 

Улсын аварга малчин Г.Ансайн хотонд

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
CHANCE@XXK:
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
2017-02-20
mongol:
60 say maltai uchir olborch uxne gej baixgyi
2017-02-20