Ц.Мөнх-Оргил БНХАУ-д айлчилна
2017-02-20

 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, бусад холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийнэ.

 

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны тохиролцоонуудыг ажил хэрэг болгох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох зэрэг асуудлаар санал солилцоно. Мөн олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene hun nutagaa ix sanadag tegeel bais xiigeed yabdag yum bailguidee
2017-02-20
Mongol huu:
Ene Monkhorgil geh nohoriin alham buriig n shilen bolgo yu hiigeed l Hytad ruu bain bain yvdag novsh ve
2017-02-20
zochin:
ene hun nutagaa ix sanadag tegeel bais xiigeed yabdag yum bailguidee
Зочин:
асар их байгалын баялагтай, хүн ам нь 3 хан сая, оюуны чадамж нь дэлхийн эхний 20-т багтдаг, энэ үндэстэнг ядуу зүдүү байлгана гэдэг бол бас л их ухаан шүү,
2017-02-20