”Монгол шуудан” ХК ногдол ашиг тараана
2017-02-20

"Монгол шуудан” ХК-ийн ТУЗ-ийн №17/05 тоот тогтоолоор нэгж хувьцаандаа 3.03 төгрөг буюу 2016 оны нийт цэвэр ашгийн 30 хувь болох 301.9 сая төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар болов.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Энэхүү ногдол ашгийг ирэх тавдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн тарааж эхлэх ба ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2017 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоохоор болжээ. 

Shuud.mn
Сонин хачин