Мугабе таалал төгсвөл цогцсыг нь сонгуульд өрсөлдүүлнэ гэв
2017-02-20

 

Ирэх онд Зимбабве улсад Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдах билээ. Уг сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Роберт Мугабе нэр дэвшихээ мэдэгдсэн юм.

 

Тэрбээр 92 настай бөгөөд “Миний нас сонгуулийн кампанит ажилд саад учруулахгүй. Би шударгаар сонгуульд өрсөлдөж, дахин ард түмнийхээ итгэлийг хүлээмээр байна” гэж хэлсэн билээ. Ерөнхийлөгч 1980 оноос хойш тасралтай улсаа удирдаж буй юм.

 

Тэгвэл “Ерөнхийлөгч сонгуулийн өмнө таалал төгсвөл түүний цогцсыг сонгуульд өрсөлдүүлэх хэрэгтэй” хэмээн тус улсын Тэргүүн хатагтай Грэйс Мугабе мэдэгдсэн нь олны гайхшралыг төрүүлсэн талаар “ВВС” агентлаг уламжлав.

 

Тэргүүн хатагтай Бухера хотноо болсон арга хэмжээний үеэр “Эрх баригч “Зану” намынхан Ерөнхийлөгчийн эсрэг хуйвалдаан зохион байгуулж байна. Тэд нөхрөөс минь өөр хүнийг төрд гаргахаар зэхэж байгаа. Та бүхэн ямар ч арга хэрэглэсэн бай ард түмний дундах нөхрийн минь нэр хүндийг даван гарч чадахгүй” хэмээгээд “Бурхан түүнийг авч одвол бид шарилыг нь сонгуульд нэр дэвшүүлэх хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Хатагтай Мугабе ийнхүү хэлсэн нь Ерөнхийлөгчийг таалал төгссөн байх магадлалтай хэмээн хэвлэлийнхэн таамаглах болов. Учир нь Ерөнхийлөгч энэ онд ганц ч удаа олны өмнө гараагүй билээ. Тэрбээр сүүлд шинэ оны өмнө ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Хахахх:
Яг Энхбаяр.
2017-02-20
Зочин:
Хүүрээр удирдуулах юм байналдаа
2017-02-20
kkk:
Bid bas Chingis haan, janjin Sukhbaatar, marshal Cedenbal naraa songuuld ursulduulbel ted bas yalnadaa.
2017-02-20
Зочин:
Medrel muutai yum uu?
2017-02-20
Зочин:
нийслэл харарэ гээч
2017-02-20