Цас орж,цасан шуурга шуурна
2017-02-21

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

 

Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж,цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

 

2017 оны 02 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй.Бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын зүүн хэсгээр, зүүн аймгуудын өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэжсекундэд6-11 метр,баруун болон говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир,Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 16-21 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 4-6 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин