Таван зорчигчтой онгоц худалдааны төвд осолджээ
2017-02-21

 

Австралийн Мельбурн хотноо ноцтой осол гарсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Нэгэн онгоц худалдааны цогцолборт осолдсон байна.

 

Уг мэдээллийг салбарын сайд Лиза Невилл баталж “Гэр бүлийн таван гишүүн хувийн онгоцоороо “Tasmania's King”  арал руу хөөрч байхдаа осолдсон” гэж мэдээлжээ. Онгоц “Essendon Airport” нисэх буудлаас  хөөрөөд удалгүй худалдааны цогцолборт осолдсон байна.

 

Ослын үеэр уг цогцолборт хэдэн хүн байсан нь тодорхойгүй байгаа гэнэ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд ослоор хэдэн хүн амиа алдсан, бэртсэн эсэх мэдээллийг албаныхан өгөөгүй байгаа юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин